Баабар хагалгаанд орохоор хилийн дээс алхжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

“Дижитал” хамтлагийн ахлагч асан Баавар /Ш.Батбаяр/ хар тамхи худалдсан хэрэглэсэн хэрэгт  холбогдож,  тэнсэн харгалзах ял авсан. Тэрбээр эл хэрэгт шалгагдаж байхдаа  өнгөрсөн гуравдугаар сард ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд галд өртсөн юм.  Ингээд  хэдэн сарын турш эмчлүүлж, арьс нөхөх эмчилгээ хийлгэсний дүнд  амь нас нь аврагдсан.   Хэдийгээр түүний гал тавьсан, өөрийгөө шатаасан гэх хэрэг нь дуусаагүй  байгаа ч дахин хагалгаанд орохоор БНСУ-ыг  зорьжээ. Тэрбээр өөрийн  цахим хуудаснаа “Маргааш/өнөөдөр/ хагалгаанд орно” гэж бичсэн байна.  Түүний хилээр гарах эрхийг хязгаарлаад байсан ч  өмгөөлөгч нь прокурорын байгууллагад удаа дараа хүсэлт гаргаснаар хилийн дээс алхсан гэнэ. Прокурорын байгууллагаас түүний хэргийг түр түдгэлзүүлж, ирэхээр нь хэргийг нь  үргэлжлүүлэн шалгахаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
K(180.16.191.58) 2025 оны 03 сарын 13

Baawar geeshte t1 pisda minee baabar ah gj bodood gaihlaa sht

1  |  0
Top