Дугаарын хязгаарлалтын талаар дахин санал авч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

Дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх асуудлаар өнөөдөр иргэдээс дахин санал асуух юм байна.Тодруулбал, 07-22 цагийн хооронд иргэдээс энэ талаар санал асуух бөгөөд мобикомын 200 мянган хэрэглэгчдийн дунд явуулж буй санал асуулгын дүнгээр энэ асуудлыг шийдвэрлэх юм. Өмнө нь  энэ талаар иргэдээс цахим болсон мессеж хэлбэрээр санал асуусан боловч дүн нь зөрөөтэй гарсан учраас ийнхүү иргэдийн саналыг дахин авахаар болжээ. Цахим хэлбэрээр авсан санал асуулгад нэг иргэн таван минутын давтамжтайгаар хичнээн ч удаа саналаа өгөх боломжтой учраас  болит дүн гарч чадахгүй гэж үзэж байгаа гэнэ.  Мобикомын хэрэглэгчид  санал асуулгад идэвхтэй оролцон, мессеж очсон тохиолдолд хариу заавал илгээхийг нийслэлийн удирдлагууд уриалж байна. Мобиком санал асуулгын хариуд нэг мессеж илгээхэд 12 төгрөг зарцуулдаг юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хотын иргэн ДОРЖ(122.201.20.170) 2025 оны 03 сарын 13

Нэг удаа уначихаад дахиад барилдах гээд зүтгэдэг нь муу бөхийн шинж бишүү

1  |  0
Top