Үерийн шуудуунд машин онхолджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжинд үерийн шуудуунд машин онхолдож хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу  Аврах, шуурхай салбарын тасгийг очиход "Ниссан санни" загварын суудлын автомашин унаж жолооч 49 настай эрэгтэй хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Улмаар хэргийг дүүргийн замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top