Өнөөдөр “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ыг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи хамтран өнөөдөр "Шинжлэх ухааны ажилтны баяр"-ын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна.  Эхний арга хэмжээ буюу оны шилдэг залуу эрдэмтдэд шагнал гардуулах ёслол 12.00 цагт БШУЯ-ны 401 тоотод болох бол түүний дараа 13:30 цагт Соёлын төв өргөөнд Хүндэтгэл, ёслолын нэгдсэн арга хэмжээ зохиогдох юм. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр "Шинжлэх ухаанд тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэхэд баримтлах шинэчлэлийн бодлого" сэдвээр илтгэл тавина. Мөн академич Б.Ширэндэв, Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит шагналуудыг шалгарсан эрдэмтдэд гардуулна. Эл арга хэмжээ шинжлэх ухаанд мэдлэг оюунаа зориулж буй бүх ажилтан, эрдэмтэн, багш, оуютнуудад нээлттэй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top