ЦЕГ: Хулгайд эд зүйлсээ алдахаас сэргийлж, машиндаа дохиолол тавих хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

Өвлийн улиралд жолооч нар машинаа хараа хяналтгүй хаяж явснаасаа болоод эд зүйлсээ хулгайд алдах нь их байдаг. Наад зах нь машины хучлага, дугуй мөн бэлэн мөнгө их хэмжээгээр хулгайд алдсан тохиолдол ихээр гардаг. Техникийн шинжтэй хулгай сүүлийн өдрүүдэд олон гарч байна. Тиймээс  жолооч нар машинаа шөнө тавихдаа харуул хамгаалалттай газар тавьж,  машиндаа дохиолол суурилуулах хэрэгтэйг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж  байна. Техникийн шинжтэй хулгайн гэмт хэрэг дээр Цагдаагийн байгууллагын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нэлээдгүй ажлыг зохион байгуулж байгаа аж. Нийслэлд байгаа хороодуудын Засаг дарга нартай хамтран харанхуй гудамж талбайнуудыг гэрэлтүүлэх ажил  хийж байна гэлээ. Мөн томоохон худалдааны төв, автобусны буудлыг камерын системээр хянаж байгаа аж. Одоо Баянгол дүүрэг 100 хувь камерын системд хамрагдсан. Мөн бусад дүүргүүд ч камерын системд нэвтрэх юм байна. Харин хөдөө орон нутагт Дархан, Булган, Орхон аймгууд уг камерын системд хамрагдаад байгаа аж.

Б.Анхаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top