Олон нийтийн нэртэй төрийн телевиз болон хувийн хэвшлийн телевизийн ялгаа өчигдөр орой маш тод харагдлаа. Учир нь өчигдөр Улс тунхагласны 89 жилийн ойн өдөр тохиож 256 бөхийн барилдаан болсон юм. Энэхүү барилдааныг "ETV", "ТВ9" болон "UBS глобал" зэрэг хувийн телевизүүд орон даяар шууд дамжуулж үзэгчдэд хүргэлээ. Харин олон нийтийн статустай гэх, төрийн Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз уг барилдааныг гаргасангүй. Харин уг барилдааны оронд сүүлийн үед асуудал дагуулаад байгаа байгууллагын дотоод хэрүүл, маргаантай холбоотой нэгдлүүдийн мөнгөний бололтой нэвтрүүлгүүд гарч байх юм. Энэ нь олон нийтийн гэх тодотголтой төрийн нэртэй телевизийн сэтгэлгүй, мэдрэмжгүй, үзэгчдийнхээ хүсэл сонирхлыг тэргүүнд тавьдаггүйн тод нотолгоо боллоо.
Харин хувийн телевизүүд цаг үеэ мэдэрч, олон нийтийн хүсэл сонирхолд хөтлөгдөж ажиллаж байгаа нь харагдаж байна. Улс тунхагласны ойн өнөө жилийн барилдаанд Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн Монгол Улсын отгон аварга Г.Эрхэмбаяр, аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар болон арслан П.Бүрэнтөгс зэрэг сүүлийн үеийн үндэсний бөхийн өнгөнд яваа бөхчүүд барилдсан. Улс тунхагласны ойн барилдаан нь чансаагаараа Үндэсний баяр наадам, Цагаан сарын дараа ордог олон түмний хүсэн хүлээдэг нэр хүндтэй барилдаан билээ. Хувийн телевизүүд өрсөлдөөн ихтэй байдаг учраас үзэгчдийнхээ ямар мэдээлэл хүсэн хүлээж байна түүнийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог. Тэд өөрсдийнхөө мөнгөөр үйл ажиллагаа явуулж, телевизээ хөл дээр нь авч явахын тулд ингэж ажиллах шаардлагатай байдаг. Харин МҮОНРТ бол төрөөс хэдэн тэрбумаар татаас авч санхүүждэг учраас тэд ажилдаа ийм хүйтэн хөндий хандаж ажилладгийг ард түмэнд өчигдөр харууллаа.
Д.ДАВААСҮРЭН


Сэтгэгдэл ( 3 )
yahav gants udaa oor nevtruuleg gargaal biz. yun surtei huleej avdiin. tanai sonin ch gesen l tiim l bizdee. surjin gedeg ni teneg yum
Muusain erliizuud tusgaar togtnolyn bayaryg ugui hiisen tegeed uursdyn medlyn Tv geere gargahgui bga uhaantai gevch bidnii setgeld Tusgaar togtnol munh shuu Erliiz darga naraa
kommunist setguulch mini bukhiin barildaan tiim chukhal yum uu. 1 tv -geer uzuulekhed khangalttay. khairan tsag . kheden nutsgen erchuudiig khangalttay kharl;aa