Өнгөрсөн 2012 онд Засгийн газрын 146 дугаар тогтоолоор "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги" баталсан билээ. Үүнд заасны дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэргэжилтэн бэлтгэх ангийг энэ сарын 20-нд нээжээ. Энэ жил анх удаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мэргэжилтэн бэлтгэх ангийг нээсэн учир шинээр элсэлт аваагүй гэнэ. Тиймээс Хууль зүйн сайд болон Цагдаагийн ерөнхий газраас өгсөн үүрэг, хяналтын тооны дагуу гуравдугаар курсын 170 оюутнаас өөрсдийнх нь хүсэлтээр бүртгэж, тэдний дунд шалгаруулалт явуулаад, 30 сонсогчийг энэ ангид бүртгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )