”Мянган оюутны байр” Оюутнуудаа оруулж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

Нийслэлийн хэмжээнд тус бүр нь 300 орчим оюутан хүлээж авах чадалтай 43 байр байдаг. Байрнуудын төлбөр жил ирэх тусам нэмэгдэж байгаа. МОХ-ноос мэдээлснээр хичээлийн шинэ жил эхлэхээр хөдөө орон нутгаас жилд 90 мянга орчим оюутан ирдэг аж. Гэтэл дээрх дотуур байрнуудад нийт оюутнуудын 13 мянга гаруй нь орох боломжтой. Үлдсэн оюутнууд хаачих вэ гэсэн асуудал гарч байранд орж чадахгүй хохирч үлддэг. Үүнийг дагаад дотуур байрны тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Энэ асуудлыг бага ч болов багасгах үүднээс "Мянган оюутны байр"-ыг  барьж эхэлсэн. Харин өнөөдөр тус байрны барилгын ажил бүрэн дуусч, улсын комисс хүлээж аваад ашиглалтад ороход бэлэн болсон байна. Өнөөдрийн байдлаар тасаг доторхи тавилга угсралт, тохижилтын  ажил явагдаж байна. БШУЯ-наас МУБИС-д  удирдлага, бүтэц зохион байгуулалтын бүх эрхийг нэг жилийн хугацаатай өгсөн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top