Ногоон хөгжлийн түншлэл үндэсний чуулган эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй Ногоон хөгжлийн түншлэл үндэсний чуулган яг одоо эхэлж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, сайжруулах зорилготой уг чуулганд 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулганаар ногоон хөгжил, ногоон эдийн засгийг төр, хувийн хэвшил хамтран бий болгоход юу хэрэгтэй, ямар асуудлууд байгааг хэлэлцэж, шийдвэрлэх юм. Эрх зүйн орчин болоод авч хэрэгжүүлэх арга хэмжээ, байгаль орчны өнөөгийн байдал, ирээдүйд юу хийх ёстой талаар мэргэжлийн салбарынхан хэлэлцэх юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top