МУГЖ С.Жавхлангийн санаачлан амжилттай хэрэгжүүлсэн “Хамаг монгол” төслийн үргэлжлэл болсон “Дэлхийн монгол” төслийн нээлт өнөөдөр боллоо.
Энэ үеэр тэд “Хамаг монгол” төслийн биет бус өвийг хамгаалахаар хэрэгжүүлж байсан бол одоо “Дэлхийн монгол” төслөөрөө биет өвийг хамгаалахаар хэрэгжүүлэх гэж байна. Тус төсөл маань нэгдүгээр сарын 1-нд хэрэгжиж эхлэх бөгөөд соёлын өвийг хамгаалъя, нийгэмд нээлттэй байлгая хэмээн 2014 оныг “өвөг дээдсийн биет өвийг хайрлан хамгаалах жил болгох гэж байгаа юм. Залуучууд бид эх орноо хайрлах, үндэсний үзлээ гаргах цаг нэгэнт ирсэн. Энэ төслийн санааг болон судалгаа төлөвлөгөөгөө “Хамаг монгол” төслийг хэрэгжүүлж байх үедээ л гаргаж байлаа” гэлээ.
Мөн энэ үеэр “Зөв сэрэхүй ухаан” ТТБ-ын тэргүүн Г.Намираа хэлэхдээ “Манай улсад байгаа олдворуудын дунд яг эх хувиараа байгаа олдвор тун ховор байна. Бид өдийг хүртэл маш олон зүйлсийг харийн оронд алджээ. Жишээлбэл, АНУ-ын жирийн дөрвөн иргэнд гэхэд л Чингис хааны 200 гаруй үзмэр, олдворууд байна. Түүнчлэн “Чингис”-ийн хэмээх нэртэй музей дэлхийгээр тойрон олдворуудаа иргэдэд үзүүлж байдаг бол Туркийн Станбул хотод Хүннүгийн үеийн олдворууд хадгалагдаж байна. Энэ түүхийн ховор олдворууд бол хэн нэгний өмч бус монголчуудын бидний өмч” гэв.

Сэтгэгдэл ( 0 )