Тусгай дугаарын утсанд иргэд ихэвчлэн хуурамч дуудлага өгч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд арваннэгдүгээр сарын 26-27 ны өдрүүдэд 102 тусгай дугаарын утсанд 4006 дуудлага, 101/105 тусгай дугаарын утсанд 830 дуудлага, 103 тусгай дугаарын утсанд 3524 удаагийн дуудлага иржээ. Үүнээс тоглож залгасан 560 дуудлага байсан байна. Бүр зарим дугаараас 31 удаа тоглож залгасан байна. Иймд иргэд та бүхнийг тусгай дугаарын утсанд холбогдон хуурамч ачаалал үүсгэхгүй байхыг ЦЕГ-аас онцгойлон анхааруулж байна. Хэн нэгэн тоглож залгах үед  төрийн байгууллагын яаралтай тусламж, үйлчилгээ саатах тохиолдол олон гарч байна. Энэ тоглож залгаж байгаад ямар арга хэмжээ авах талаар ЦЕГ-аас иргэдээс санал асуулга авч байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bilguun(103.26.194.12) 2025 оны 03 сарын 13

tusgai dugaarin utasiig bugdiine CLIPtei bolgoj zahirgaanii arga hemjee awah hurtel n shiideh heregtei huuli tsaaz er n changa bsan deer bh shuu

1  |  0
Top