Үерт автсан айлуудад хохирлын мөнгө олгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 27

Хан-Уул дүүргийн  13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч зургадугаар сард  үерт өртсөн 58 айл өрхөд нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 14 өдрийн А/941 захирамжаар 263.225 сая төгрөгийн нөхөн төлбөр олгохоор болсон билээ. Эдгээр иргэний нөхөн төлбөрийг ХААН, Хас, Голомт, Улаанбаатар, Капитал, Төрийн банкин дахь нэрийн дансаар нь  дамжуулан олгосон байна. Тус дүүргийн нутаг дэвсгэрт ширүүн аадар бороо, хүчтэй үер бууж эрдэнэт хүний амь эрсдэж, айл өрх аж ахуй нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан юм. Гамшигт осол болсны дараахан дүүргийн засаг даргын А/147 тоот захирамжаар дүүргийн Засаг даргын орлогч А.Отгонбаатараар удирдуулсан 200 гаруй хүн 36 машин газар дээр нь шуурхай ажиллаж, 30 га газрын үерт өртсөн айлын хашаан дахь хог хаягдлыг цэвэрлэн 4213 метр куб лаг шавар, шороог 20 машин рейс хийж 135000 тонн үхсэн мал амьтны сэг зэмийг үерийн голомтоос зайлуулсан. Үүнд нийт  500 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top