Өнгөрсөн өдрүүдэд цахим ертөнцөд хамгийн их шуугиан тарьсан мэдээлэл бол 21-хэн настай хэр нь дөрвөн хүүхдийн ээж болсон төдийгүй өрх толгойлон хүүхдүүдээ өсгөж байгаа Э.Эрдэнэсүрэн гэх бүсгүйн тухай мэдээлэл байлаа. Нас бага ч гэсэн дөрвөн хүүхдийнхээ төлөө зүтгэж яваа энэ бүсгүйд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үе байсан хэдий ч өдгөө өөрийн гэсэн орох оронтой болсон төдийгүй сайн санаат хүмүүсийн тусламжаар түлэх түлштэй, идэх хоолтой болоод байна. Э.Эрдэнэсүрэнгийн хамгийн том охин нь гурван настай, харин дараагийнх нь ой зургаан сартай. Харин хамгийн бага нь ихрүүд бөгөөд дөнгөж гуравхан сартай аж. Нөхөр нь хаяад явчихсанаас болж ямар ч орлогогүй болсон түүнд тэрсхэн өсөж буй дөрвөн нялх хүүхдээ өвлийг өнтэй давуулна гэдэг хүнд асуудал. Гэвч түүнд аз тохиож хувиараа бизнес эрхэлдэг Л.Бат-Эрдэнэ гэх залуу нэг өрөө байрандаа таван жил үнэ хөлсгүйгээр суулгах шийдвэр гаргажээ. Энэ талаар бид Л.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Та Э.Эрдэнэсүрэн эмэгтэйд туслахаар болсон гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Мөн өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Намайг Л.Бат-Эрдэнэ гэдэг. Би хувиараа бизнест эрхэлдэг. Энэ ядарсан эмэгтэйн талаар анх сонсоод туслая гэж бодсон. Одоохондоо би тэр эмэгтэйтэй очиж уулзаагүй байна, туслая гээд утсаар л ярьсан. Яагаад туслая гээд байна вэ гэхээр миний үртэй адилхан хүүхэд учраас тусалж дэмжихийг хүссэн. Э.Эрдэнэсүрэн гэдэг хувь хүнд биш дөрвөн нялх хүүхдийг өрөвдөж ийм шийдвэр гаргалаа.
-Таван жилийн турш нэг өрөө байранд үнэ төлбөргүй суулгана гэсэн. Байрандаа хэзээ орох боломжтой вэ?
-Нэг өрөө байранд таван жил үнэгүй байлгая гэхэд үнэхээр баяртай хүлээж авсан. Миний зүгээс таван жилийн турш үнэгүй байранд байх уу, эсвэл санхүүгийн тусламж авах уу гэсэн санал тавьсан. Тэгээд л байраа сонгосон. Ер нь мөнгө аваад яах юм бэ, үрэгдээд л дуусна. Тийм болохоор ирэх арванхоёрдугаар сарын 20-нд ашиглалтанд орох нэг өрөө байрандаа үнэгүй байлгах шийдвэр гаргалаа. Таван жилийн дараа хамгийн том хүүхэд нь нэгдүгээр ангид орно. Энэ хугацаанд өөрөө ажил хийж хөдөлмөрлөөд өөрийн гэсэн гэр орноо босгож амьдрахын төлөө зүтгэх байх гэж итгэж байгаа. Тэгээд удахгүй тэр эмэгтэйн гэрт нь очиж уулзана.
-Э.Эрдэнэсүрэн өөрөө байранд оръё гэсэн шийдвэрээ гаргасан уу. Ирэх сард ашиглалтанд орох байр чинь хаана байрладаг вэ?
-Өөрөө байранд орно гэсэн хариу өгсөн. Нэг байр маань Сонгинохайран дүүрэг мөн нөгөө нь Баянзүрх дүүрэгт байрлах байгаа. Яг хаана байрлах байр өгөхөө шийдээгүй байна, өгөхийн хувьд бол өгнө.
Б.Анхтуяа

Сэтгэгдэл ( 26 )
sain sanaani vzvvrt shar tos gej...Tand bas vvnees ih az hiimor iweenee iween
ta mundag yumaa, hamgiin sain saihniig husiye, uneheer buyantai hun yumaa, buyan daaj yavaarai daa, erdenesuren mini, chi aztai bna, hicheegeerei
bi ene nevtruulgiig uzsen. ene delkhii deer ekh khuneer damjij bugd irdeg shuu gedgiig sanalaa. bi tand bolo end comment bichsen khumuust unekheer bayarlaj baina. ene emegteid tuslaj baigaad unekheer bayalaj ban.
uneheer saihan setgeliin uzuurt shar tos gdg shig buyan ni tand gsn ochih boltugai
Нээрээ хаана ямар байранд орсныг нь битгий зарлаарай сэтгүүлчид бас битгтий асуугаарай. Нөгөө хаяад явсан нөхөр нь очоод лай болно ш дээ.
Үнэхээр сайхан сэтгэлтэй хүн юм аа. Энэ цаг үед бол байрандаа хүн байлгах битгий хэл оруулах ч хүн олдохгүй шүү. Үнэхээр гоё байна. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг юм хэзээ нэгэн цагт буян чинь үр хүүхэд амьдрал ахуйд чинь ирнээ. Одоо энэ хүүхэн л хичээх л үлдлээ. Олон олон өрх толгойлсон эмэгтэйчүүд ийм байдалтай байгаа шүү чи үнэхээр азтай юм. чамд бас аз жаргал хүсье. Харин эхнэр хүүхдээ хаяад явсан тэр лалрын залуу бол үнэн WTF.
yamar saihan setgeltei zaluu ve.manaid iim humuus bdag l yum bn a.
Aguu setgeltei HUN bna daa. Sain saihaniig erooie !
saikhan setgeltei l zaluu bna ajil amidrald chini sain saikhanyg erooe amjilt husie
ямар мундаг залуу вэ чи. чи сайн сайхан яваарай гэд ероое.ямар мундаг залуу вэ. чи сайн сайхан явнаа гэж ероое.
Тэвдэж явахад нь тэвнээр тусална гэж байна байх даа. Ийм сайхан сэтгэлтэй монгол залуус бас байгаа л юм байна. Бат-Эрдэнэд би ч гэсэн баярлаж байна.
Odoo bairtai bolonguut hayad yavsan nohor n ochood hevtchihee medej l baigaa baih daa gej...
mundag yumaa bayar hurgeye. Bat-Erdaened amjilt huseye ta vnrheer buyan hiijee. Ene hvnii itgeliig daagaarai
bayar hurgeyee sain hun baina
ter etseg yubodoj yavaa bol. 4 nyalh huuhdee hayj yavsan huniig hun geh uu,
horvoo delhiid saihan humuus saihan zuils bnaa bna. agua ih setgelt tand amjilt husie. uneheer setgel sergeheer medee unshlaa
uneheer buyntai, setgel saitai zaluu bn. tednii umnuus bayrlalaa gj helmeer bn
батэрдэнээ чи мааш том буян хийж бн шүү энэ сайхан хүүхдүүдийн буян заяа чамайг болон танай гэр бүл үр хүүхдийг үргэлж түшиж аз жаргалаар бялхуулж өөдөг гэгээлэг инерги бэлгэлж бх болноо чи сонголт хийлээ.............ха
батэрдэнээ чи мааш том буян хийж бн шүү энэ сайхан хүүхдүүдийн буян заяа чамайг болон танай гэр бүл үр хүүхдийг үргэлж түшиж аз жаргалаар бялхуулж өөдөг гэгээлэг инерги бэлгэлж бх болноо чи сонголт хийлээ.............ха
Үнэхээр их баярлаж байна Монголчууд үнэхээр агуухүмүүс шүү . Эрдэнэсүрэн олны хүндэтгэлийг дааж явна гэдэгт итгэж байна Ухаантай сайн бүсгүй байх гэж найдаж байна Зөв амьдраарай
Bayarlalaa, Bat-Erdenee Erdenesurengiiin huuhduudiin umnuus chamd mash ih bayarlaj bna. Ter emegtei huuhdee arai tom bolood irehleer 3-n jiliin daraagaas uuruu hudulmurluj hicheeh bh gej itgej bna. Sqayahn setgeltei zaluu chamd ajiliin undur amjilt az jargal husie.
БАЯРЛАЛА
Энэ бүсгүйн өмнөөс маш их баярлалаа гэж хэлье. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэсэн гэхдээ энэ залуугийн дотор түүнээс ч том зүйл багтаж байгаа юм байна.
ßìàð ñàéõàí ñýòãýëòýé çàëóó âý ÿìàãò ÷èíèé ¿éëñ á¿òýæ ÿâíà ÷àìä ñàéí ñàéõàíûã õ¿ñýå Ìàíàé òºðèéí òîì÷óóäààñ èéì óõààí õýçýý ãàðàõ áîë ????? Õàðèí òýð ýìýãòýé÷è õè÷ýýãýýðýé
sain bna amjilt
yasan mundag tengerleg shan setgeltei zaluu we chamd ene emgtein omnoos bas hoorhon bytshan ursiih ni omnoos bayarlaa gej helie... tsaashdaa iluu amjilttai ajillaj oshoo olon hund hairlagdaj ywaarai zaluu mini