МҮОНТВ-ийн захирал сонгон шалгаруулалтаар тодорно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 28

Өнгөрөгч долоо хоногт МҮОНРТ шиг бужигнасан байгууллага байсангүй. Тус телевизийн ерөнхий захирал М.Наранбаатар үндэсний телевизийн уран бүтээлчдийн зүгээс үндэсний зөвлөлдөө гаргасан шаардлага хүсэлтийг харгалзан үзээд өөрийн бүрэн эрхийн хүрээнд МҮОНТ-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваабаярыг ажлаас нь чөлөөлөөд байгаа. Ажлаас халагдах тушаалаа гардан аваад буй Ч.Даваабаяр шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл түүний оронд хэн томилогдох вэ гэдэг асуулт анхаарлын төвд байна. Үндэсний зөвлөлөөс МҮОНРТ-ийн захирлыг томилдог бол үндэсний телевизийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн радио телевизийн захирал нь томилдог юм. Ингэхдээ үндэсний зөвлөлдөө зөвхөн танилцуулахаас биш зөвшилцдөггүй аж. МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаярын шүүхэд гаргасан гомдол болон шүүхийн шийдвэрийн хариуг хүлээлгүйгээр сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах гэнэ. Ингээд шалгаруулалтын дүнг нь харгалзан үзээд МҮОНТ-ийн шинэ захирлыг томилно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top