Шинэ жилийн уур амьсгал аль хэдий орчихож. Зарим байгууллагын гадна талд сүлд модоо зассан харагдана. Мөн л шинэ жилийн баяртай холбоотой бэлэг дурсгалын зүйлс, гацуур, бэлэг гээд л шинэ бараа таваар ч ихээр ирсэн байна. Харин энэ удаа бид баярын ширээний чимэг болдог жимс жимсгэний үнэ ханш ямар байгаа талаар сурвалжлахаар “Барс” бөөний худалдааны төвийг зорилоо. Шинэ жил дөхөхөөр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхээс гадна жимс жимсгэний үнэ өртөг хэд дахин их болдог “Ёс” манайд бий.
Өнөөдрийн байдлаар Барс худалдааны төвийн жимсний лангуун дээрх жимс жимсгэний үнэ өртөг ийм ханштай байна.
-Алим 6000
-Мардарин 2500-3000
-Усан үзэм 5000-6000
-Киви 4500-5000
-Тарвас -2500-4000 /1 кг/
-Лийр – 5000-6000
Сүүлийн үед жимс жимсгэний үнэ өртөг нэмэгдсэн хэмээн тус худалдааны төвд жимсний худалдаа эрхэлдэг хүмүүс хэлж байв. Учир нь “Ихэнхи жимс урд хөршөөс орж ирдэг бөгөөд сүүлийн саруудад юанийн ханш өссөн үзүүлэлттэй байгаа учраас жимсний үнэ дагаад нэмэгдсэн. Ер нь юанийн ханш нэмэгдсэн тохиолдолд бараа бүтээгдэхүүний үнэ өртөг заавал нэмэгддэг. Одоогоор юань 288 төгрөг байна. Өмнө нь үүнээс арай бага байсан болохоор үнийн хувьд бага байсан гэсэн үг” гэх тайлбарыг хэлж байв.
Мөн жимсний борлуулалтын талаар худалдаа эрхлэгчид ийнхүү ярьж байна.
-Ямар нэгэн олныг хамарсан тэмдэглэлт баяр дөхөөд ирэхээр өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Тэгвэл энэ үзэгдэл өнөөдөр ажиглагдаж байна уу?
-Монголчууд чинь баяр цэнгэлийг их өргөн хүрээнд тэмдэглэдэг болсон. Тэр хэрээрээ хүнсний бүтээгдэхүүн их авдаг. Ялангуяа жимс жимсгэнэ бол дийлэнх хувийг эзэлдэг. Удахгүй шинэ жил болох гэж байгаа болохоор хүмүүсийн эрэлт их болно. Харин одоогоор арай л эрт байгаа болохоор авч эхлээгүй байна. Өдөртөө хэдэн килограммаар нь л зарж байна. Баяр наадам дөхөөд ирэхээр хүний хөл тасрахгүй бужигналдаж жимс жимсгэнийг олон кг-аар н, мөн хайрцагаар нь авч хэрэглэдэг. Ер нь шинэ жил дөхөх тусам жимсний борлуулалт нэмэгддэг.
-Энд америк, польш гээд олон орны алим байна. Тэр болгоныг тухайн улсаас оруулж ирдэг үү?
-Үгүй ээ. Бүгд л урдаас орж ирдэг. Харин сорт нь л тухайн улсынх болохоос биш хятад л жимс шүү дээ. Америкаас жимс оруулж ирвэл зардал мөнгө нь их бөгөөд замдаа муудах магадлалтай. Тиймээс арай ойрхон байдаг болохоор нь урд хөршөөс л оруулж ирдэг.
“Барс” худалдааны төвийн жимс жимсгэний борлуулалт буурсан нь үнэ нэмэгдсэнтэй холбоотой байж болох талтай ч шинэ жилийн баяр дөхөхөөр жисний үнэ буурна хэмээн худалдаачид ярьж байна.
Р.Бадамсүрэн

Сэтгэгдэл ( 2 )
Oros barzil morokoo jimsnyydiin usult kkkkkk..........
as fasd asdf asd fasdf asdf asdf asdf