Цахилгаан холбооны ажилчид торгуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 28

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүү хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсээс “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Өвөрхангай дахь салбарт иргэдийн гомдлын дагуу шалгалт хийжээ. Тодруулбал, тус байгууллагын 2012 он, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд сарын хугацаанд санхүүгийн хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтаар бараа, материалын орлогын болон зарлагын падааныг засвартай бичдэг, татан буугдсан байгууллагын падааныг санхүүгийн баримтад хавсаргадаг, зарим компанийн зарлагын падааныг ашиглан өөрсдөө бичилт хийдэг зэрэг зөрчил илэрчээ. Мөн санхүүгийн баримт бүрдүүлэлт дутуу, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг хийж байгаагүй зэрэг зөрчил дутагдал илэрч холбогдох дөрвөн албан тушаалтанд 1 сая 920 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хх(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Х.Мөнхбат гэж залуу дарга нь болсон. Сайн ажиллаж байнаа

1  |  0
Top