ШӨХТГ барилгуудыг шалгана

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 28

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны талбайн хэмжилтэд сэтгэл дундуур байгаа талаар гомдол ирүүлсээр байгаа тухай О.Магнай мэдээлж байсан. Иймд ШӨХТГ, Барилга, хот байгуулалтын яам, Стандартчилал хэмжилзүйн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран орон сууцны метр квадратын хэмжилтэд өчигдрөөс шалгалт оруулжээ. Тэд ажлаа 00 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай "Ти Ди Си" компанийн захиалгаар барьсан 16 давхар орон сууцны барилгаас эхэлсэн байна. Учир нь тус байрны оршин суугчдаас гурван удаа ШӨХТГ-т гомдол ирсэн байна. Шалгалтыг тодорхой хугацаанд үргэлжлүүлж, иргэдийн гомдоллож буй асуудалд хариулт өгнө гэдгийг албаныхан онцлов.

Г.Ган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top