Холбоотойг мэдэх үү Энэ тун ойлгомжтой санагдаж байгаа байх. Энэхүү судалгааг Америкийн хавдрын нийгэмлэгт 123,216 хүн хамруулж 14 жилийн турш явуулж. Үр дүнг нь гаргасан байна. Уг судалгааны томоохон хэсэг нь хичнээн хүн нас барсан тухай судалсан бөгөөд судалгааны турш өдөрт 3 цагаас бага сууж байсан эмэгтэйчүүдээс өдөрт 6-аас илүү цагаар сууж байсан эмэгтэйчүүдийн нас баралт 40% илүү байсан. Эрчүүдийн хувьд харин 20% байжээ.
\Судалгааны багийнхны дүгнэлтээр удаан хугацаагаар суух нь өвчин эмгэг тусах эрсдэлийг нэмэгдүүлдэгийг тогтоожээ. Энэ удаагийн судалгааны үр дүнгээр олон цагаар суух нь хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулж байгааг илрүүлсэн ба эдгээр өөрчлөлтүүдийг дасгал хөдөлгөөн хийж сайжруулж болохгүйг мөн дурджээ. Өөрөөр хэлбэл та эрүүл зан үйл мөрдөж, хэрэгжүүлдэг байлаа ч тамхи татдаг бол таны эрүүл мэндийг муутгадагтай ижил өдөр бүр олон цагаар суух нь танд хортой юм.

Сэтгэгдэл ( 0 )