Турахын тулд хөвөн залгиж байгаа бүсгүйчүүдийн сэтгэц эрүүл үү

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 28

Сүүлийн үед АНУ-д хөвөн бөмбөлөг гэх “загварын хоол” ихэд дэлгэрээд байгаа гэнэ. Интернет, ялангуяа YouTube болон чатаар тэдгээрийг хэрхэн бэлтгэх аргыг үзүүлсэн бичлэгүүд хүртэл тавигдсан байна. Турахыг хүссэн эмэгтэйчүүд хөвөнгөөр хийсэн бөмбөлөгөө нимбэгний эсвэл коктейльд дүрээд дараа нь залгидаг аж. Олон загвар өмсөгчид жингээ барихын тулд хөвөн бөмбөлөг идэх гэх мэт эрсдэлтэй хоолны дэглэмийг хэрэглэдэг байна. Лимонтой бөмбөлөг идсэн үед  цатгалан мэт мэдрэмж төрүүлж, бас илүүдэл калори ялгаруулдаггүй гэж бүсгүйчүүд батлаж ярьдаг.

Барууны хэвлэлийн сэтгүүлчид судалгаа хийж үзэхэд сонин жигтэй аргыг аль хэдийнэ олон бүсгүйчүүд хэрэглэж байгааг олж тогтоожээ. Залуу эмэгтэйчүүд хөвөн идэхийг хамгийн шилдэг арга хэмээн үзэж байгаа нь олон хүний сэтгэлийг зовоож байгаа гэнэ. Зарим бүсгүйчүүд өдрийнхөө гурван удаагийн хоололтыг бөмбөлөгөөр орлуулдаг байна.

Эмнэлэгийн шинжээчид бүсгүйчүүдэд хандан “Хөвөнгөөр хийсэн ихэнхи бөмбөлөгүүд үнэн хэрэгтээ цайруулсан химийн бодис агуулсан поли-эфирийн сэмэрдэсээр хийдэг. Таны өмсөж буй хувцас полиэстр материалаар хийгддэг, тиймээс синтетик залгина гэдэг нь жүржийн шүүсэнд норгосон футболк идэж байгаатай адил. Үүнээс ямар ч сайн зүйл гарна гэж бодохгүй байна” гэж ярьжээ.

Денверийн эмчилгээний төвийн ерөнхий эмч Овидио Бермудес ( Ovidio Bermudez) “Хөвөн бөмбөлөг идэх нь зоос, товч эсвэл бусад зүйлсийг залгисантай адил биед муу юм. Багтрах, цадахгүй байх зэрэг илэрхий аюулын зэрэгцээ хоол боловсруулах системийг түгжрэлд хүргэж болох юм” хэмээн дээрхтэй адил бодолтой байгаагаа хэлсэн байна

М.АМАРЖАРГАЛ

hovon ideh

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin bnaa(103.23.51.2) 2025 оны 03 сарын 13

eooe gajig gehed dendvv gajig yumaa

1  |  0
Top