Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуудлагыг мессэжээр хүлээн авна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 28

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тусгай утас болох 101, 102, 103 дугаарт хандах боломж бага байдаг. Харин одооноос Мэдээлэл, шуурхай удирдлагын төв сонсголын бэрхшээлтэй иргэдээс 101 утсаар гал түймэр, түргэн тусламж, аваар ослын дуудлагыг мессэжээр авдаг байхаар болжээ. Мессеж дуудлагыг хүлээн авагчийн ажлын орон тоог баталсан бөгөөд удахгүй ажил хэрэг болгох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top