Маргааш “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадам шилдэгүүдээ тодруулна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 28

"UBS MUSIC" хөгжмийн телевиз "UBS MUSIC VIDEO AWARDS-2013" наадмыг 2013 оны 11 дүгээр сарын 29-нд СТӨ-нд зохион байгуулах гэж байна. Хамтлаг дуучид, мэргэжлийн клип бүтээгчдийн оны шилдэг бүтээлийг тодруулах ёслолын ажиллагаанд рок попын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Улаан хивсний ёслол 16:00 цагт, Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 18:00 цагаас тус тус эхэлнэ. Энэ жилийн тухайд нийтдээ 150 гаруй клип хийгдсэнээс 81 бүтээлийг хамтлаг дуучид, клип бүтээгчид өөрсдөө санал болгосон. Харин дээрх бүтээлүүдээс албан ёсны нэр дэвшигчдийг шүүгчид сонгон шалгаруулах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top