Өнөөдөр "Хурд" хамтлагийн 20 жилийн ойд зориулсан тоглолт болно. Тэд ойдоо зориулж олон арга хэмжээг зохион байгуулж, тоглолтын үеэрээ сонин содон гэнэтийн бэлгүүдийг дэлгэнэ гэсэн. Тоглолт өнөөдөр маргааш хоёр өдөр "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд болох бөгөөд дэлхийн рок хөгжмийн түүхэнд Монголын рок поп урлагийг тунхагласан "Алтан пянз"-аа болон баримтат кино, ном, бэлэг дурсгалын зүйлсийг үзэгч фенүүддээ өргөн барих юм.

Сэтгэгдэл ( 0 )