УИХ-ын гишүүн С.Ганбаатар өргөдлийн байнгын хороонд орох хүсэлтээ гаргажээ. С.Ганбаатар гишүүний хувьд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хороонд тус тус харъяалагддаг. УИХ-ын даргад хандан гаргасан уг хүсэлтийг Өргөдлийн байнгын хорооны дарга Р. Бурмаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )