III төрөхөөс эх үрийн эндэгдэл тасрахгүй байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 29

Улсын III төрхийг тойрсон хэл ам тасардаггүй. Саяхан гэхэд тус эмнэлгийн эмч нарын буруугаас болж 21 настай залуухан ээж харамсалтайгаар нас  барсан. Улаанбаатар их сургуулийн II курсын оюутан Н.Чанцалсүрэн өнгөрсөн тавдугаар сард III төрөхөд амаржсан юм байна. Түргэн дуудаад цагтаа ирээгүйгээс үүдэн ус нь гарч төрөхдөө нэлээд хүндрэлтэй амаржсан гэнэ. Түүнийг төрөх явцад эмч нар хүүхдийн толгойноос татаж, угзарсаар төрүүлжээ. Эх барих эмчээр Цэгмид, нярайн эмч Энхзаяа нар ажилласан аж. Ингээд төрөхийн орноос буугаад тасагт шилжих үед хүүхдийнх нь толгойн ар талд цэлхгэр хавдар үүссэнийг ээж нь эмч нараас учрыг лавлатал “Дээш нь харуулаад хэвтүүлээд бай. Тэгж байгаад зүгээр болно” гэсэн хариу өгсөн аж. Гэтэл одоо хүүхэд тархины саажилттай, монголд эмчлэхгүй гэсэн хариу аваад байгаа аж. Охинд нь байнга таталт өгөөд хэцүү болох үед түргэн дуудаж сэхээнд очдог аж. Гэтэл сэхээний эмч нар “Энэ хүүхэд чинь хүн болохгүй дээ. Мэдрэл муутай мангар л юм болно” гэж хэлдэг.  Ингэж хэлээд зогсож байгаа эмчид хүн чанар байна уу, ямар хариуцлага хүлээлгэх вэ?. Энэ мэт эх үрийн хагцалаас салдаггүй III төрхөд анхаарал хандуулах цаг нь болсон юм биш үү Удвал сайдаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.50) 2025 оны 03 сарын 13

ingej bolohgueeee yaa baigaan bol? Renchin guai ohinoo huuchnaar Anagaahiin ikh surguuliig togsood irehed ni Hun alah erhtei bolj baigaan baina gej helj baisan gesen. mongold hun alah erhtei ene humuusiig odoo hariutslaga tootsuulii INGEJ BOLOHGUI!!!

1  |  0
hergui(49.1.113.238) 2025 оны 03 сарын 13

udval guai sain duraaraa ogtsroochee.ta het uls torjood hamag anhaarlaa uls torluu chigluuleed undsen ajlaa hiihgui eruul mendiin tanii hariutssan salbar yostoi zambaraagaa aldlaash dee. udirdah chadvartai eh urs irgenee gesen hun chanartai medleg mergejil saitai hund ajlaa uter turgen ogoochee.eruul mendiin salbar buheldee dampuurlaash dee.mongoliin buh ard irged tanii omnoos bachuurch duuslaa

1  |  0
Hun Hun(103.26.194.23) 2025 оны 03 сарын 13

Hen ch hariutslaga huleehgui yaatsan horwoo wee

1  |  0
Hun Hun(103.26.194.7) 2025 оны 03 сарын 13

Dusal saidaa ajilaa hiij chadahgui bj bolioochee

1  |  0
Top