Сирийн Засгийн газрын цэрэг буруун нутгийн, Ливаны хилийн ойролцоох Дейр Аттия хотыг эзэлсэн тухай Associated Press дамжуулав.
Хүн амын гуравны нэг нь христийнхэн байдаг Дейр Аттия хотыг арми бараг бүрэн хяналтдаа авсан гэж Сирийн хүний эрхийн Лондон дахь байгууллагаас батлан мэдээлэв.
Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын арми арваннэгдүгээр сард Ливаны хилийн дагуух нутагт довтолгооны эхлэн одоо хилийн нутгийг бараг тэр чигт нь хяналтдаа авчээ. Өмнө нь Ассадын арми Кара хотыг эзэлсэн тухай мэдээлсэн байлаа.

Сэтгэгдэл ( 0 )