Уран зургийн шилдэг бүтээлүүдээ дэлгэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 29

Батзориг "Долларын эзэн"

Монголын уран зургийн галерейд оны шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн нээлтээ хийгээд байна. Энэхүү үзэсгэлэнд Монголын уран зураг хийгээд уран баримлын сор болсон бүтээлүүд дэлгэгджээ. Үзэсгэлэнд нийт 150 гаруй уран бүтээлчийн 300 орчим уран бүтээл дэлгэгдээд байгаа юм. Монголын уран зургийн галерейгаас уг үзэсгэлэнг жил болгон зохион байгуулдаг бөгөөд хамгийн шилдэг бүтээлчийн бүтээлийг шалгаруулж олон нийтэд танилцуулдаг байна. Бийр, будаг хослон байж байгаль, дэлхий ертөнц, амьдран буй орчин тойрон, хүмүүний жамыг цааснаа буулгана гэдэг гайхамшигт чадвар юм. Гагцхүү энэхүү чадварыг мэргэжлийн хүмүүсээр дүгнүүлж, ард түмэнд хүргэж нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг харна гэдэг уран бүтээлч хүний нандин агшин. Тэгвэл дээрх үзэсгэлэнг сонирхохоор ирсэн зочид сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдсан. Үс, сахал нь бууралтсан ахмад зураачаас эхлээд гартаа бал, цаас барин тэмдэглэл хөтлөх балчир уран бүтээлчид ч үзэсгэлэнгийн танхимаар дүүрэн. Тэд хананд өлгөөтэй зураг бүрийг нарийвчлан харж, заримдаа хүрж, үнэртэнэ. Төрийн шагналт зураач, Ц.Цэгмид, Ардын зураач Ч.Гунгаасүх, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээ зэрэг ахмад уран бүтээлчид бүтээлээ ирүүлсэн нь үзэсгэлэн сонирхогчдын анхаарлыг ихэд татаж харагдсан. Үзэсгэлэнд уран зураг төдийгүй зураасан зураг, хөрөг зураг, уран баримал, гоёл чимэглэл, крамик урлал гээд олон төрлөөр хийсэн бүтээлүүд тавигджээ. Сэдэв, санааны хувьд чөлөөтэй бөгөөд уран зураг, уран баримал сонирхдог бүтээлчдийн хамгийн шилдэг гэх бүтээлүүдээ ирүүлсэн энэ. Тус үзэсгэлэнд сүүлийн үеийн залуу уран бүтээлчид түлхүү оролцож байгаа аж. Эдгээр уран бүтээлээс энэ оны шилдэг бүтээлийг шалгаруулах юм байна. Үзэсгэлэн ирэх сарын 7-нд өндөрлөж дүнгээ гаргах аж.

Д.Сүрэн

Батнасан "Худаг дээр"
Баярмагнай "Чиний тухай"
Ганбаатар "Үлэмжийн чанар"
Хонгорзул "Итгэл сэтгэлийн салхи"
Нанзаддорж "Нутгийн зүг"
Номин "Таван толгой"
Содномдаржаа "Дээж"
Содномдаржаа "Тэгри"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top