Гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 29

“Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэн Өмнөговь аймагт нээгдэв

Г.Ган-Өлзийн "Хөх тэнгэрийн орноор" гэрэл зургийн үзэсгэлэн Өмнөговь аймагт нээгдлээ. Тэрбээр өнгөрсөн хавраас Монгол орны 20 аймгийг тойрч, шилдэг гэрэл зургуудаараа үзэсгэлэн гаргаж эхэлсэн юм. Ирэх арванхоёрдугаар сарын эхээр Дорноговь аймагт энэхүү үзэсгэлэн үргэлжлэн гарснаар 21 аймагт гарч дуусна. Хөдөө орон нутгийн иргэдийг гэрэл зургаар дамжуулан эх орноо хайрлах сэтгэлийг төрүүлэх, хүүхэд залуучуудын эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахад эл үзэсгэлэнгийн гол зорилго оршиж буй юм. Үзэсгэлэнд Монгол орны онгон байгаль, ан амьтан, ургамал, нүүдэлчдийн ахуй байдал, аж төрлийг харуулсан шилдэг зургууд орсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top