БӨӨС!!! Хүүхдүүдийн толгойноос гэрийн тэжээмэл амьтны бөөс илэрсэн гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 30

 

Сүхбаатар дүүргийн IV хороонд байрлах 149 дүгээр цэцэрлэгийн дөрвөн хүүхдийн толгойноос аравдугаар сарын 05-ны өдөр бөөс илэрсэн байна. Энэ цэцэрлэгт бага, дунд, ахлах, бэлтгэл гэсэн дөрвөн бүлгийн 150 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа аж. Цэцэрлэг одоогоор хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа  юм. Цэцэрлэг рүү ороход цэцэрлэгийн зүгээс хэд хэдэн хүүхдээс толгойны бөөс илэрч яаралтай арга хэмжээ авч ажиллалаа. Эцэг эхчүүд амралтын өдөр хүүхдээ гадуур дагуулж явахгүй,   өөрсдөө халдвар авах нөхцлийг бүрдүүлэхгүй сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэсэн зарлал хадсан байлаа. Энэ талаар тус 149 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдаагаас тодрууллаа.

-Хэдэн хүүхдийн толгойноос бөөс илэрсэн бэ. Одоо ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?


-Манай цэцэрлэг дөрвөн бүлэгтэй. Аравдугаар сарын 05-нд дунд бүлэгт явдаг хүүхдийн толгойноос анх бөөс гарсан. Тэгээд бүх ангиуддаа хяналт шалгалт хийгээд яаралтай арга хэмжээ авч ажилласан. Анги танхимдаа  өдөрт гурван удаа цэвэрлэгээ хийж байгаа. Хүүхдийн цагаан хэрэглэл мөн хөнжлийг нь гадаа гаргаж тавьсан. Үнэхээр амьд амьтан байвал үхэхээр болсон. Тэгээд бид бүхэн арга хэмжээ аваад асуудалд намжсан юм. Би шимэгч амьтан судалдаг хүнээс асуухад гэрийн тэжээвэр амьтнаас гардаг бөөс байна гэсэн.

- Бөөс илэрсэн гэх  хүүхдүүд одоо цэцэрлэгтээ явж байгаа юу?

-Анх ахлах ангийн хүүхдийн толгойноос бөөс гарсан. Тэр хүүхэдтэй ойр байдаг хүүхдүүдэд мөн шалгалт хийсэн. Анх бөөс илэрсэн хүүхдийн эгч нь манай бэлтгэл бүлэгт сурдаг юм. Бэлтгэл ангиас гурван хүүхдийн толгойноос тийм амьтан гарч ирсэн. Тэр гурван хүүхдийн толгойноос гурван ширхэг бөөс, нэг хуурс гарч ирсэн. Тэр дөрвөн хүүхдүүдээс нэг хүүхэд нь цэцэрлэгтээ явахгүй байгаа. Бусад нь бүгд хичээлдээ явж байна.   

 -Дүүрэг болон өрхийн эмнэлэгт хандаж хүүхдүүдэд үзлэг хийсэн үү?

-Үгүй. Тэр үед бид бүхэн сандраад ямар нэгэн байгууллагад хандаагүй. Манай ээж эрүүл ахуй ч хүн. Хамгийн түрүүн ээж рүүгээ утасдаж зөвлөгөө авсан. Арцны хандаар угаадаг дараа нь хулсан шүүрээр шүүрддэг гэсний дагуу ажилласан. Хэрвээ энэ асуудал цаашаа даамжраад явсан бол хаана хандах вэ гэдэг асуудал гарч ирэх байсан.

-Эрүүл мэндийн байгууллагад хандаагүй учраас дахиад бөөс илрэх магадлал байгаа юм бишүү. Урьдчилан сэргийлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Энэ нь амьтны гаралтай бөөс гаднаас л орж ирсэн. Одоо тэрнээс хойш сар гаруй хугацаа боллоо. Энэ хугацаанд ахиад бөөс илрээгүй. Бид бүхэн өглөө болгон хүүхдүүдээ шалгаж байна, энэ бидний үндсэн ажил болчихоод байна. Дахиад ийм асуудал гарвал Халдвар судлалын үндэсний төв мөн, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, хорооны эмнэлэгт хандах ёстой юм билээ.

-Та тэр хүүхдийн толгойноос гэрийн тэжээмэл амьтны бөөс илэрсэн гэж хэллээ. Эцэг эхтэй уулзсан уу. Яг ямар амьтан тэжээдэг байсан вэ?

-Муур тэжээдэг байсан юм билээ. Ээж аав нь муураа байнга эмчид үзүүлдэг л гэж байсан. Энэ асуудал сарын өмнө болоод бид бүхэн арга хэмжээ авч ажиллаад өнгөрсөн асуудал. Гэтэл Фэйсбүүк хуудаснаа гэртээ суудаг ээжүүд хоорондоо сэтгэгдэлээ бичдэг групп дээр манай цэцэрлэгт болсон асуудлын талаар бичсэн байсныг сэтгүүлч нар олж уншсан байна. Сэтгүүлчдийн бичиж байгаагаар манай цэцэрлэг нь дийлдэхийн аргагүй бясаатай, хүүхдүүд нь бүгд бөөстэй гээд бичсэн байсан. Сэтгүүлч хүн гэдэг чинь ёс зүйтэй байх хэрэгтэй. Энэ асуудлын ард байгууллагын нэр хүнд болон энэд ажилладаг өчнөөн хүний хөдөлмөрийг үгүй хийж байна. Манай байгууллагад ямар ч амьтан үржих нөхцөл байхгүй, байнга ариутгаж угаадаг.

Ер нь эцэг эхчүүд хэрхэн хүлээж авсан вэ. Бүх хүүхэд цэцэрлэгтээ хэвийн  явж байна уу?

-Тухайн үед бүх эцэг эхчүүдэд хэлсэн. Ийм асуудал гарсан учраас эцэг эхийн зүгээс хүүхэддээ анхаарал хандуулах, мөн цэцэрлэгийн зүгээс ариун цэврийг сайн сахих хэрэгтэй гэж хэлсэн. Дөрвөн бүлэгтэй цэцэрлэгт эмчийн орон тоо байдаггүй нь хүндрэл үүсдэг. Манай цэцэрлэгийн хүүхдүүд ханиад хүрэх наад зах нь биеэр нь юм туурсан үед би өөрөө эцэг эхтэй нь уулзаж ярилцаж арга хэмжээ авдаг. 

 

Б.Анхаа 

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
No(112.72.12.83) 2025 оны 03 сарын 13

Хэцү юма. Яаж гэрийн нөхцөлд хялбар аргаар цэвэрлэж болох вэ? Илү дуту үнэтэй бүтээгдэхүүн авахгүйгээр гэрийн нөхцөлд амар цэвэрлээд авчихмаар байдаг яах ёстой вэ?

3  |  0
Нөө нэйм(202.179.12.6) 2025 оны 03 сарын 13

Би уг нь байнга усанд ордог л доо тэгсэн чинь би нохой бас муур тэжээдэг амьтанд хайртай болохоор амьтантай зууралдаал суучдийн тэгсэн чинь үс хуурстчиж хүн хуурстах эдр дээрээ тулвал амархан байдаг юм байна естой балай юмаа яаж арилгах вэ ичиж үхэх нь

3  |  0
Үргэлжлэл(202.55.183.108) 2025 оны 03 сарын 13

бас тайвширч болохгүй. Хуурсаа заавал алж байж шилэнд хийж хаяаарай.

3  |  0
Үргэлжлэл(202.55.183.108) 2025 оны 03 сарын 13

усандаа үсээ самнаж, хуйхаа маажсаны дараа цэвэр усаар заалих хэрэгтэй ингэхдээ мөн л самна. Ингээд дээрхи самнаж угаах үйлдлийг өдөрт хэд хэдэн удаа давтаж хийсний эцэст арай дээр болно. Хуурс байсаар л байвал арцтай усаар угааж байх хэрэгтэй. Гол нь орны даавуу, бүх хувцас болон гудас, чихмэл тоглоом зэргийг заавар угааж индүүд. Ялангуяа оеотой хэсгээр нь. Үсээ мөн индүүдэж болно, индүүдээд үсээ сайтар сэгсэрч, хуурс нь бага үлдсэн бол түүхэд илүү амар болно. Хуурс түүхдээ хумс хоорондоо чад гэж дугарахнуу шалгаарай, чад гэж дугарахгүй бол үхэжсэн байна гэсэн үг, гэхдээ аюулгүй гэж

2  |  0
Зочин(202.55.183.108) 2025 оны 03 сарын 13

Манай охин саяхан бөөстсөн, эхлээд бөөстсөн толгойг сайтад бөөсний самаар самнаж бөөснөөс нь салгана. Маш ойр ойрхон самнах нь чухал. Самнах үедээ хажуудаа самаа байнга цэвэрлэх муу шүдний сойз болон халуун холорминтой ус бэлдэж тавиарай. Үсийг самнаж байхдаа самаа байнга тухайн сойзоор сойздож,холорминтой усанд бөөсөө унагаж дүрнэ. Хэсэг арвагнааж үхнэ. Ингээд сайн самнасан үсний хуурснууд нь мэдээж үлдэнэ, хуурсйг арилгахын тулд арцтай буцалсан ус бэлдэх хэрэгтэй. Арцтай буцалсан усандаа үсээ угаах ба ингэхдээ сайтар хуйхыг нь маажих хэрэгтэй, мөн үсээ сайн самна. 10-15минут орчим тухайн арц

2  |  0
o(202.179.22.218) 2025 оны 03 сарын 13

хүүхдийн толгойд байгаа тэр амьтан багш, цэцэрлэгийн буруугаас яаж болдгийн бэ тэжээвэр амьтнаас хүний биед ороод бусдад үсрээд орчдогшдээ. бурууг бусдаас хайхаа болиочээ. харин цэвэрлэх арга байдаг бол энэ цэцэрлэгүүдэд хэлж өгсөн нь дээршд.

1  |  1
Irgen(182.160.33.181) 2025 оны 03 сарын 13

Boos bux tsetserlegt bna shuu!!!!!!!!Argagui shtee AN nam bux ajilaa meddeg erxlegch nariig ni solison shuu dee

1  |  1
emch(103.26.194.70) 2025 оны 03 сарын 13

amitnii boos amitandaa l haldan, hezee ch hvnd haldadgvi..hvniix l hvndee haldnaa, za ene tuhai net-ees unshij bolnoo...gadnii orond yanz bvriin shampoon hvrtel bdag harin manaid zardaggvi...bvr arillaxgvi bol usiig n husax,esvel usiig n budaj bolnoo, delgerengvi medeelel nets avaarai

1  |  1
uyjhkopl(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

amitnaas haldah ni ch halddag l yum shg ble.yr ni gertee amitan tejeehdee tsewerlej ariutgal hiij hiideg waktsin ene ter bdg bol hiilgecheed hvvhdvvdteigee oir blgamaar yum bna.hvvhdvvd chn emzeg shd yunaas l bol yunaas doroo sewtene

1  |  0
зочин(103.26.194.139) 2025 оны 03 сарын 13

Нохой бөөс л юм шиг байна даа Нохой бөөс хүнд орвол ч баларна шүү

1  |  0
худалч(182.160.2.86) 2025 оны 03 сарын 13

хэзээ чамьтны бөөс хүнд халдварладаггүй л байхгүй юу

1  |  0
zochin(180.235.184.115) 2025 оны 03 сарын 13

naad suvda ageed huuriin avagi chini uuru etr emchiinhaa oron toog hasuulj mungii idecheed , hutsaj baigaag ni/

1  |  0
zochin(180.235.184.115) 2025 оны 03 сарын 13

ugaasaa ene stesterleg yostoi butehgui huuhduuded hamgiinmuu hogiin temeenii mah bolon hurshisan mahaar hool hiij ugdug. ene erhlegch suvdaa geed muu chono shig huuhen ene tsetserlegiin avah yum bolgoj sorj bui avgai. uurinh uruu ni agui goe zasvar hiisen, harin angi tanhim ni iljirj unah gesen yumnuud biishte. gadaad h talbai ene ter gej huuhed togloh avralgui hench hezeech tseverldegui. araguishte.

1  |  0
123(202.55.183.66) 2025 оны 03 сарын 13

kkk buusund hazuulsan hun eruul bdag gee biz dee.........kkkkkkkk

1  |  0
ккк(202.126.89.160) 2025 оны 03 сарын 13

заваарсанюм арга хэмжээавч арийн цэвэр сахиулсан бол болждээ

1  |  0
149(202.179.26.195) 2025 оны 03 сарын 13

үнэн зөвөөр нь гаргасан танай хамт олонд баярлалаа

1  |  0
Top