ТҮЦ машиныг бүх аймгуудад байрлуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 29

Өнгөрсөн зун Улаанбаатар хотод 17 ширхэг цахим машин байрлуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ.  Энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар эдгээр машинаар давхардаагүй тоогоор 50847 иргэн 66088 удаа үйлчлүүлжээ. Өдөрт дунджаар 900-1000 хэрэглэгч үйлчлүүлж, ажлын бус цагаар 5096 үйлчилгээ, цайны цагаар 7219 үйлчилгээ авдаг байна. Төв шуудан, Тэнгис кино театр, УБТЗ өртөө буудалд байрладаг ТҮЦ машинаар иргэд илүү ихээр үйлчлүүлдэг бөгөөд энэхүү машиныг ашиглаж эхэлснээр 896 сая төгрөгийн хэмнэлт гарсан гэдгийг Ерөнхий сайд өнөөдрийн мэдээлэлдээ дурдав. Мөн ТҮЦ машиныг бүх аймгуудад байрлуулна гэдгээ мэдэгдсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top