Ирэх сарын 9-нд Уран зургийн галерейд Зураач Б.Сайханбаярын “Ирэх цаг-18” бие даасан үзэсгэлэн нээлтээ хийнэ. Түүний үзэсгэлэн 30 гаруй бүтээлээс бүрдэж байгаа бөгөөд эдгээрт уран зураг, орон зайн урлагийн бүтээлүүд ч бас багтаж байгаа юм байна. Зураач Б.Сайханбаярын уран зургууд цөөн хэдхэн өнгөтэй, хийсвэр дүрслэлтэй мэт боловч, биднийг хүрээлэх “саарал” амьдралыг эерэгээр харах гэсэн уран бүтээлчийн өөдрөг хүслийг илэрхийлдэг байна. Тус үзэсгэлэн 14 хоног үргэлжилнэ

Сэтгэгдэл ( 0 )