Японы нийслэл Токио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга”-ын тэмцээнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ, дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Алтан медалийн төлөө М.Уранцэцэг Японы тамирчин Ами Кондод ялагдсан. М.Уранцэцэг сугалаа ёсоор эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тайванийн тамирчин Вэй Тин Каог 2:06 минутад цэвэр ялсан. Зооны аваргын төлөө Украйны Марына Черньякийг 4:42 минутад цэвэр ялсан. Улмаар хагас шигшээ барилдаанд Японы Мири Тодаг 3:24 минутад ялж, алтан медалийн төлөө шалгараад байсан юм. Ийнхүү М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ.

Сэтгэгдэл ( 1 )
тамирчин бүсгүйдээ баяр хүргэж,улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.Чамаар бахархаж байна шүү