Энэ зууны хурдацтай хөгжиж буй нийгэмд бусадтай хөл нийлүүлэн алхаж, ажил хөдөлмөр, бүтээлээрээ амжилт гарган сайхан амьдрахыг хүсдэггүй хүн байхгүй бизээ. Энэ амралтын өдрийн дугаартаа “Амжилт”- ыг хэрхэн би болгох талаар бэлтгэлээ... Амжилтанд хүрэх “Алдартай үнэн” 29 коммент.
1. Өөрийгөө хөгжүүлэхдээ зөвхөн ширээний ард суугаад ном унших биш буруу зуршлуудаа хаяхаас эхлээд амьдарлынхаа бүхий л зүйлд анхаарлаа хандуулж төлөвлөгөөтэй бай. Тэгвэл та амжилтанд хүрч чадна.
2. Хийхээр төлөвлөсөн ажлаа хойшлуулдагаа боль. Цагийн юмыг цагт нь хий. Тэгвэл та амжилтанд хүрч чадна.
3. Найзуудаа зөв сонго. Болохгүй бүтэхгүй зүйлрүү уруу татдаг найзуудаасаа холдвол та амжилтанд хүрч чадна.
4. Гутранги үзэл таны дайсан. Үргэлж өөртөө итгэлтэй өөдрөг үзэлтэй байвал та амжилтанд хүрч чадна.
5. Цагийг үр ашиггүй өнгөрөөдгөө больчих. Өдөрт зурагтны өмнө нэг цагаас илүү бүү хэвтэхгүй бол та амжилтанд хүрч чадна.
6. Худал ярихгүй хов сонсохгүй бай. Тэгвэл та амжилтанд хүрч чадна.
7. Гадаад үзэмж ажлын бүтээмжинд нөлөөлдөг. Өдөр бүр үзэсгэлэнтэй харагдвал та амжилтанд хүрч чадна.
8. Маргааш хийх ёстой ажлынхаа төлөвлөгөөг урд орой нь гаргаад сурчихвал та амжилтан хүрч чадна.
9. Бусдын сайн сайхан талыг олж харж, урам хайрлаж бай таньд сайхан энерги ирэх болно тэгвэл та амжилтанд хүрч чадна
10. Ажлаа хамгийн сайхан өөрт тааламжтай, сонирхолтой болгох санаагаа өөрөөө олоод хэрэгжүүл Тэгвэл та амжилтанд хүрнэ.
11. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж ханиа магт. Тэгвэл та амжилтанд хүрнэ.
12. Долоо хоногийн нэг өдрийг гэр бүлдээ зориулж салхинд гар бяцхан хүүхдүүдийн чинь баярласан хөөр таны амжилтанд нөлөөлнө Тэгвэл та амжилтанд хүрч чадна.
13. Долоо хоног бүр нэг шинэ мэргэжлийн сэтгүүл, өөрийгөө хөгжүүлэх ном уншиж гурван шинэ найзтай бол Тэгвэл та амжилтанд хүрч чадна.
14. Өдөр бүр хагас цаг ганцаараа чимээгүй сууж, юу ч саад болохгүй орчинд хийсэн ажлаа эргэцүүлэн бод. Тэгвэл та амжилтанд хүрч чадна.
15. Залхуурал гэдэг зүйлийг тархинаасаа авч хая. Хөдөлмөрч байх юм бол та амжилтанд хүрч чадна.
16. Нэг өнөөдөр хоёр маргааштай тэнцдэг. Аливаа ажлыг хойш тавихгүй бол та амжилтанд хүрч чадна.
17. Гэнэт нэг өдөр амжилтанд хүрсэн хүн байдаггүй өдөр бүр хичээж ажилахад нэг л өдөр та амжилтанд хүрч чадна.
18. Амжилтанд хүрсэн хүний сэтгэхүй бусдаас өөр байдаг өргөн цар хүрээнд хурдтай сэтгэж чадвал та амжилтанд хүрч чадна.
19. Өөрийнхөө давуу болон сул талыг зуун хувь хүлээн зөвшөөр. Алдаа дутагдлаа мэддэг хүн амжилтанд хүрдэг.
20. Мөрөөдлийнхөө төлөө бүх боломж, цаг заваа зарцуул ингээд л та амжилтанд хүрнэ.
21. Өөртөө итгэлтэйгээр өөрийнхөө зөв гэж бодсон алхмыг хий. Ингээд л та амжилтанд хүрнэ.
22. Даруу төлөв үнэн ч шударга занг эрхэмлэж ажилла. Ингээд л та амжилтанд хүрнэ.
23. Амьдралаас илүү ихийг хүсэлгүй өөрт байгаа зүйлээсээ таашаал ав. Тэгвэл та амжилтанд хүрнэ.
24. Тусламж хэрэгтэй хүний хажуугаар дуугүй өнгөрч, чаддагүй сайхан сэтгэлтэй байвал та амжилтанд хүрнэ.
25. Байгаа зүйлийг байгаагаар нь бус байж болох хувилбарыг нь олж харж сурсан бол та амжилтанд хүрнэ.
26. Ажилдаа цагтаа ирж хийх ёстой ажлаа зуун хувь биелүүлдэг бол та амжилтанд хүрч чадна.
27. Амжилттай ажиллана гэдэг бол ажлаа зөв сонгохоос эхэлдэг өөөрт тохирсон дуртай ажлаа сонгож чадсан бол та амжилтанд хүрч чадна.
28. Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийж чадвал та амжилтанд хүрч чадна.
29. Зорилготой зоригтой бай та амжилтанд хүрнэ.
Алхам бүр нь хариулт
Алдаж онох нь дүн
Амьдрал өөрөө шалгалт гэж үг байдаг.
Шалгалтанд сайн ороод бай амархан амжилтанд хүрнэ шүү дээ. Амжилт таны гарт, аз жаргалтай ирээдүй таны өмнө байна, ажил хэрэгч залуу минь, ажил хэрэгч бүсгүй минь та бүхнийг чадна. Өнөөдрөөс эхэлье...
Бэлтгэсэн: Н.Ганчимэг
Сэтгэгдэл ( 0 )