Та асуудаг уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 30

Зарим хүмүүс өөрсдийнхөө алдаанаас суралцахгүйгээр ижил төрлийн алдааг дахин дахин гаргаад байдаг. Энэ нь хүүхдэд ч чухал хамаатай асуудал юм.  Хүүхдийг багаас нь өөрийн алдаанаасаа суралцдаг болгох нь эцэг эхийн салшгүй үүргүүдийн нэг. Таны хүүхэд  алдаа  гаргасан тохиолдолд түүн дээрээ дүгнэлт хийж, алдаанаасаа суралцан ,дахин гаргахгүй байж чадна гэдэг бол  ирээдүйд сайн сайхан амьдрахын үндэс нь яах аргагүй мөн юм. Тиймээс бүхий л эцэг эхчүүддээ зориулан зөвлөж байна. Хүүхдэдээ гаргасан алдаа эндэгдлээсээ суралцахын ач холбогдлыг ойлгуулж, дахин тийм алдаа гаргахаас зайлсхийх талаар ярилцах чадвартай болгохын тулд эцэг эхчүүд юу хийвэл зохистой вэ? Энэ асуултын хариултыг  танд өгье.

 

Мэдээж хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцах нь зөв эхлэл болно. Бид бүгд алдаа  гаргадаг гэдгийг тайлбарлах хэрэгтэй.  Алдаанаасаа суралцахын ач холбогдлын талаар ойлгуулахын тулд  дараах алхмуудыг хийж болох юм.

 

 

1.Хүүхдээсээ хэзээ нэгэн цагт ямар нэгэн бүтэлгүй зүйл хийж, алдаа гаргаж байсан эсэхийг асуу. Магадгүй та ч өөрөө өөртөө тохиолдсон явдлаасаа хуваалцаж болох юм. Хүүхдээсээ энэ үйл явдал ямар сэтгэгдэл төрүүлсэн болон эдгээр сэтгэгдлүүд  өөрт нь хэрхэн нөлөөлсөнийг асуугаарай.  Алдаа  гаргах, бүтэлгүйтэхээс болгоомжилсноос болж ямар нэгэн зүйл хийх болон тодорхой нөхцөл байдлаас зайлсхийж байсан эсэхийг асуу. Энэ талаар илүү чөлөөтэй ярилцах нь зөв шүү.

 

2.Ярилцахаас гадна өөр аргуудыг ч хэрэглэж болно. Тухайлбал, та хүүхдэдээ цэвэр цагаан цаас өгөөд хэд хэд хуваахыг хүс. Гаргаж байсан алдаагаа цаасан дээр бичихийг хүсч болно шүү дээ. Дараа нь хүүхдээ тэрхүү алдаануудаасаа   юу сурсанаа бичихийг хүсээрэй. Хэн нэгэнд тохиолдсон явдлыг жишээ болгон хуваалцахыг хүс.Тэгэхдээ хүн бүр алдаа гаргадаг.  Гэвч бид бас тэр алдаанаасаа ямар нэгэн зүйлийг сурдаг гэж найдаж байгаагаа дурдах нь зүйтэй юм.  

 

3.Ер нь  хүүхэд тань алдаануудаа бичсэн цаасаа өөртөө хадгалах нь тусгүй. Тиймээс алдаагаа бичсэн цаасыг онцлон тэмдэглэсэн газар эсвэл өөртөө өгөхийг та хүсч болно шүү дээ. Хэрэв  хүүхэд тань цөөн бус алдаа хийчихээд, тэрхүү алдаануудаасаа суралцаагүй. Алдаагаа бичсэн цааснуудаа цүнхэндээ хадгалаад явах болвол өөрийгөө байнга буруутгах,  өөрийнхөө талаар сэтгэл хангалуун бус болох магадлал өндөр. Улмаар хувь хүний сэтгэл санаа,   ирээдүйн сонголтод муугаар нөлөөлж болох юм.

 

Тиймээс алдаа хийсэн бол  цаг хугацааг эргүүлэн авчрах боломжгүй ч, алдаанаасаа суралцах боломжтой. Тэгж чадвал  ирээдүйд илүү  сайн шийдвэр гаргаж чадна гэдгийг хүүхдэдээ ойлгуулах нь чухал юм.

 

Гэхдээ хүүхэд тань алдаа гаргасан ч, түүнээсээ суралцаагүй байвал, их зүйлийг суралцах боломж олгосон алдаануудаа яагаад анзаараагүйг асуух нь зөв шүү. Учир нь хүүхэд алдаанаасаа суралцахад эцэг эхийн оролцоо тун чухал билээ.  

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top