Өлсөх мэдрэмжийг дарах арга

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 30

Дараах хэдэн дүрэм өлсөх мэдрэмжийг дарахад чинь тусална. Зарим нэгэн хоолны дэглэм хоолны цэснээс өөх тосыг бүрэн авч хаядаг. Гэтэл өөх тос хүнд хэрэгтэй. Сайн өөх тосыг орхигдуулснаар төрөл бүрийн өвчлөлд өртөх магадлал өндөр болдог. Ингээд энэ удаа турах арга амжилтгүй боллоо. Дараагийн удаад өөр дэглэм хэрэглээд үзье, Хоолондоо өөх тос үлдээгээд нүүрс усыг нь хэрэглэхээ болье. Үр дүн нь арьс хуурайшиж, хурдан хөгширнө. кальци дутагдсанаас шүднүүд чинь ээлж дараагаараа авахуулахаас өөр аргагүй болно. Мах их орсон Кремлийн дэглэмийг сонгоё гэж бодъе. Өөх тос ихтэй хоол мэдээж хурдан цатгана, уураглаг байдаг. Гэвч бодисын солилцоог асуудалтай болгоно. Одоо тэгээд яах вэ энэ байдлаас яаж гарах вэ? Ямар ч байдлаас гарах боломж байж л байдаг. Эрүүл мэнддээ тустайгаар яаж турах вэ? Дүрэм № 1.Харахад овор ихтэй хүнсийг сонгож ид. Хэдий их иднэ, цатгалан мэдрэмж хурдан ирнэ. Хоолны илчлэгийн хэмжээ хоолны хэмжээтэй бараг хамааралгүй байдаг гэдгийг сайтар ойлгож аваарай. 1 кг өргөст хэмх идэхэд авах илчлэгийн хэмжээ нэг халбага цөцгийн тос идсэнтэй адилхан байдаг. Нэг доор 1 кг өргөст хэмх идэхэд гэдэс дүүрч цатгалдахгүй гэж үү? Тослог ихтэй каш, шөл шарсан мах идсэнээр хоолноос авах илчлэгийн хэмжээгээ бууруулахгүйгээр барахгүй 1 аяга хоолонд цадахгүй тул дахин дахин идсээр л байх болно.Энэ тохиолдолд юун турах …Харин одоо турах аргаа сонгож авахдаа өлсөх мэдрэмжийг огтхон ч мэдрэхгүйгээр турахыг хичээгээрэй. Усыг их уувал ходоод хурдан дүүрдэг учир өлсөх нь бага байдаг. Өдөр тутам хоолноосоо авах илчлэгийн хэмжээ идэж байгаа хоолны 20% байх ёстой гэдгийг сайн тогтоож аваарай. Хоолны мэргэжилтний зөвлөгөө: Их хэмжээний ногооный салатаар хооллож, ус уувал сайн цадахаас гадна эрүүл мэндэд их ашигтай байдаг. Дүрэм № 2. Хоолныхоо илчлэгийн хэмжээг тооцож бай. Хүний өдөрт шатааж чадах илчлэгийн хэмжээ 1800-2500 ккал Дүрэм № 3.Кальцийг нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй. Хоолны дэглэм барьж байх үед биеийн эд эсүүд кальциар их хэмжээгээр дутагддаг тул яснаас кальциа авч хэрэглэж эхэлнэ. Мөн кальци илүүдэл хүчлийг хэвийн болгох үүргийг гүйцэтгэдэг. Витамин Д нь биен дэх өөх тосыг уусгаж бие махбодид хүргэж өгөх, кальцийг биед задлах үүрэгтэй байдаг. Нэгэнт хоол тэжээлээр кальци болон витамин Д орохгүй учир өөх тосыг уусгаж биемахбодь хэрэглэх биш,өөх тос хуримтлагдаж эхэлнэ. Яснаас хэрэгцээтэй кальциа шууд авч хэрэглэдэг. Ингээд өөх тос хайлах биш хуримтлагдаад эхэлдэг. Шингэн дутагдсан үед кальци биед шимэгдэх биш бөөрөнд чулуу байдлаар тунаж үлдэнэ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top