Батганаас яаж салах вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 30

Батганаас урьдчилан сэргийлэхийн тулд арьсны сүвийг сайтар цэвэрлэх явдал юм.
• Нэгэнт батга гарч эхэлсэн бол өглөө, оройд арьсыг сайтар цэвэрлэх ёстой ба зориулалтын батга хатаах, арьсан дээр үүссэн үрэвсэлийг дарах зориулалттай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх ёстой.
• Батга гарсан хэсгийг өдөр тутам хэрэглэдэг хатуу гоо сайхны савангаар угааж огт болохгүй. Учир нь ийм төрлийн саван арьсны хамгаалагч болсон хүчиллэг давхаргыг устгадаг.
• Батга гардаг бол тослог арьсны тос хэрэглэхгүй байх.
• Хэрэв хөдөлгөөн сайтай, нар салхинд их гардаг бол батга аяндаа багасдаг. Яагаад гэвэл хөдөлгөөн их байх тусам хөлс их гардаг. Хөлстэй хамт хүний арьсны хамаг “бохирдол, хог” гадагшилдаг.
• Өдөр бүр 2 литр хүртэл шингэн уух хэрэгтэй. Энэ нь ус, жимсний шүүс юмуу цай юм.

Батганы төрлүүд
Ихэнхи өсвөр насныханд батга бол нэг том асуудал байдаг. Ихэвчлэн нүүр, хүзүү, мөр, нуруу, цээжин дээр батга гардаг. Ерөнхийд нь цагаан батга, хар батга гэж ангилж болох ба батганы хэмжээ, үрэвсэлээс хамааран олон төрөлд ангилдаг.

Батганаас урьдчилан сэргийлэх нь
Батганаас урьдчилан сэргийлэх төгс арга байхгүй ч та бүхэн доор дурьдсан энгийн зөвлөгөөнүүдийг өдөр тутмдаа хэвшүүлээрэй.
• Нүүрээ тогтмол цэвэрлэж нүүрний арьсны үхэжсэн эд эс, гаднын бохирдол зэргийг арилгаж байх хэрэгтэй бөгөөд энэ үедээ зориулалтын арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж байх нь илүү үр дүнтэй.
• Арьсын батгашилтыг эмчилэх бүтээгдэхүүнийг сонгон авахдаа найрлагыг нь маш ахнааралтай унших хэрэгтэй. Батганы эсрэг үйлчилдэг гол бодисууд нь “Benzoyl peroxide” ба “Salicylic acid” зэрэг юм.
• Үсний нэмэлт арчилгааны бүтээгдэхүүнүүд жишээ нь: үсний гель зэргийг хэрэглэхдээ санамсаргүй байдлаар нүүрний арьсанд хүргэх зэргээс болгоомжлох хэрэгтэй, учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд нь тос ихээр агуулдаг тул хэтрүүлэн хэрэглэх үед нүүрний хэсэг рүү нүүж тослогийн хэмжээг ихэсгэн батгийг ихэсгэх хандлагатай байдаг.
Батга гэж юу вэ?
Батга нь тосны булчирхайн үйл ажиллагаа алдагдаж үрэвссэнээс үүдэлтэй арьсны өөрчлөлт юм
Батга нь шилжилтийн наснаас эхлэн гарч эхэлдэг бөгөөд дааврын үйл явцтай шууд холбоотой. Ихэнх хүмүүст 14 – 24 насны хооронд нүүрэнд нь батга гардаг Даавар нь тосны булчирхайн үйл ажиллагаа болон арьсанд өөх тос үүсэхэд нөлөөлнө.

Батга яагаад үүсдэг вэ?
Шалтгаан нь юу вэ?
Цэвэр арьс хүний эрүүл байх нэг нөхцөл болдог. Хэрэв арьсны гадаргад байгаа үхэжсэн эсүүдийг өдөр тутам угааж цэвэрлэж байхгүй бол энэ нь гаднын бохирдол, нүүрний илүүдэл тослог, хөлс зэрэгтэй холилдож арьсны булчирхайн цоргыг тагладаг. Хүний арьсанд орших тосны булчирхай нь маш мэдрэмтгий байдаг бөгөөд түүнд агуулагдах даавар ихсэж, хямарсанаас батга үүсдэг. Өөрөөр хэлбэл арьсны гадаргуу тослог булчирхайг холбож байдаг цорго бөглөрсөнөөс арьсны сүвд нян ихээр үрждэгээс батга үүсэх шалтгаан болдог. Мөн дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагааны хямрал, өндгөвчний үрэвсэл, бэлгийн бойжилтын үед тос, хөлсний булчирхайн цоргонд бага зэрэг тос хуримтлагдсанаас, мэдрэлийн цочролоос, эмийн хордлого, халуун нөхцөлд байнга ажилладаг хүмүүст батга ихэвчлэн гардаг.
Дараахи 3 тохиолдолд батга үүсдэг.
1. Даавар. Ихэвчлэн өсвөр үеийнхэнд тохиолдох ба энэ бол хэвийн үзэгдэл юм.
2. Нян. Энэ нь тосны булчирхай, нүхэнд халдаснаар батгыг маш хурдан гарах нөхцөл бий болгоно
3. Удамшдаг. Эцэг эх нь батгатай бол хүүхэд нь батгатай байх магадлал 50 хувьбайдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top