Үсээ яаж арчлах вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 30

Үс арчилгааны хамгийн чухал үе шат бол үс угаалга юм. Юуны өмнө үс угаах давтамжаас эхэлье. Үсээ угаахгүй удах нь үс тослогтохоос гадна хуйханд хуримтлагдсан бохирдол үсний угийг бөглөж хуйхны арьсыг өвчлүүлнэ. Тиймээс үсийг өдөр бүр угааж байх шаардлагатай. Түүнчлэн 7 хоногт 2 удаа зайлшгүй нэмэлт арчилгаа болох хуйхны илүүдэл арьсыг гуужуулах маск, тэжээлийн тосыг хэрэглэнэ. Үсээ угаахдаа шампуниараа толгойдоо тойрог хөдөлгөөнөөр иллэг хийж, хөөсрүүлнэ. Ингэснээр цусны эргэлтийг сайжруулж, хуйхны гадаргууд очих хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлэн эд эсүүдийг хэвийн ажиллагааг дэмждэг.


 Түүнчлэн үсээ угаахдаа 2-оос доошгүй удаа шампуниар угаах шаардлагатай. Учир нь эхний угаалтаар үсний бохир ба хуйхны тослог хэсгүүд арилна. Хоёр дахь угаалтаар шампунийн найрлагад агуулагдаж буй аминдэм болох витаминууд нь үсний бүтцэд гүн нэвтэрч үйлчилнэ. Дараа нь усаар сайтар зайлах хэрэгтэй Одоо шампуниа сонгохдоо мэргэжлийн арьс, гоо заслын эмчээр үсээ оношлуулж, өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй. Нэг төрлийн шампунийг 1-2 сарын турш тогтмол хэрэглэсний дараа үр дүн нь мэдэгддэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top