Сирийн нийслэл Дамаск дахь ОХУ-ын Элчин сайдын яам халдлагад өртжээ. Оросын тал уг болсон явдлыг алан хядах ажиллагаа хэмээн үзсэн байна. Сири дэх Оросын Элчин сайдын яамны ажилтны мэдээлснээр "ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газар миномётын суманд энэ сарын 28-нд өртсөн. Энэ үеэр тус яамны байрны хашаан дотор тэсрэх бөмбөгүүдийн нэг унасан. Дэлбэрэлтийн үеэр нэг хүн амиа алдаж, есөн хүн шархадсан. Гэмтэгсдийн дийлэнх нь тус газарт ажиллаж байсан сири иргэд юм" гэсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийнхөн уг хэргийг шүүмжилж, энэ нь халдлага юм хэмээн нэрийджээ. Оросын талын мэдээлснээр "Сүүлийн үед минометын буудлагад Дамаск хотын төв байнга өртөх болсон. Тэр тусмаа Оросын дипломат төлөөлөгчийн газар нэг бус удаа өртөж байна. Халдлагыг өөгшүүлж буй хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой" гэжээ. Анх 2011 оны гуравдугаарт Сирид эхэлсэн мөргөлдөөн цааш даамжран өдгөө дайны байдалтай байгаа билээ. Энэ хугацаанд 100 мянга гаруй хүн амиа алдсан гэсэн судалгаа байна.

Сэтгэгдэл ( 0 )