Монголд одоогоор ДОХ-ын 149 тохиолдол бүртгэгдээд байна

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 30

Жил бүрийн арван­хоёрдугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр "ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтээрээ анхаа­рал хандуулах өдөр" бол­­гон тэмдэглэдэг уламж­лалтай. Энэ өд­рийг угтан ЭМЯ, НҮБ-ын Монгол дахь суурийн тө­лөөлөгчийн газар зэрэг байгууллагууд өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Дэлхий нийт ДОХ-ын эсрэг үйл ажиллагаагаа 2015 он гэхэд шинэ халд­варын тоог тэглэх, нас баралт, ялгаварлан га­дуур­халтыг тэглэх гэсэн уриан дор хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил манай улс ч "Халдварын тархалтыг тэглэе" уриа­тайгаар дээрх өдрийг тэм­дэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ үеэр эрүүл мэн­дийн дэд сайд Ж.Амар­санаа "Монгол Улс залуу­чуудын орон. Иймд энэ халдварт өртөхгүй бай­хын тулд та бүхэн ялан­гуяа залуучууд, хосууд бие биедээ үнэнч байх болон бусад урьдчилан сэргийлэх аргуудыг хэ­рэгжүүлэх хэрэгтэй бай­на. Монгол Улс өнөөд­рийн байдлаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халд­варын бага тархалт­тай орон. Гэвч эрсдэлт бүлгийн хүн амын дундах халдварын тоо өссөөр байгаа нь энэ асуудалд анхаарлаа хандуулах шаард­лагатай гэдгийг харуулж байна" гэлээ. Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 35.3 сая хүн ХДХВ/ДОХ-той амьдарч, 1.6 сая хүн ДОХ-ын өвч­лөлөөр нас баржээ. Ха­рин манай улсын хувьд  2013 оны арвандүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 149 тохиол­дол бүртгэгдээд байна. ХДХВ-ийн халдварын тар­халт насанд хүрэгч­дийн дунд 0.1 хувиас бага байгаа бөгөөд 2011 оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 674 хүн байж болох тооцоолол хийжээ.

М.УУГАН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baagii(202.72.245.194) 2025 оны 03 сарын 13

zindaa.mn medee medeelelee tsag tuhaid ni shinchilj baih heregtei shvv..

1  |  0
baagii(202.72.245.194) 2025 оны 03 сарын 13

oron dayar odhiin shinjilgeeg albadaan hiilgeh heregtei hedench hvn tsaana ni bgan biler

1  |  0
Top