Улаан загалмайн нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Н.Болормаа томилогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 30

Монголын Улаан загалмайн нийгэмлгийн ерөнхий нарийн бичгийн дарга Р.Самдандорж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ удирдлагууддаа өчигдөр хүргүүлжээ.

Энэ дагуу МУЗН-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга түүний оронд Н.Болормааг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. МУЗН Ерөнхий нарийн бичгийн даргаа ирэх оны эхээр болох МУЗН-ийн чуулганаар сонгох юм байна. Тэр хүртэл МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн үүргийг Н.Болормаа гүйцэтгэхээр болжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(203.194.114.114) 2025 оны 03 сарын 13

Bolormaa dargaa tanid ajiliin ondor amjilt husii. Ta chadnaa!

1  |  0
Top