Дэлхий нийтээр 12 дугаар сарын 1-ний энэ өдрийг ДОХ-ын өвчний эсрэг тэмцэх өдөр болгон албан ёсоор эв санаагаа нэгтгэдэг юм. ДОХ гэдэг нь дархлалын олдмол хомсдлын хам шинж гэсэн үгний товчлол юм. Энэ өвчин нь хүний дархлалын системийг ажилгүй болж, үхэлд хүргэдэг шинэ зууны аймшигт тахал юм. ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн өвчтөнд илэрч бүртгэгдсэн байдаг.Удалгүй 1983 онд Францын Пастерийн институтын Люк Монтанье нь ДОХ-ын үүсгэгч болох хүний дархлаа хомсдлын вирусыг буюу ХДХВ-г нээжээ.
Энэхүү вирусын гарал үүсэл, бүтэц, амьдрах чадвар болон дамжих замыг нарийн тодорхойлоод байгаа ч харамсалтай нь эсрэг эмийг одоо хүртэл бүтээж чадаагүй байна. Статистик мэдээгээр ХДХВ-ын халдварын тархалт нь түгшүүр төрүүлж байна. Статистик мэдээнээс үзвэл дэлхий дээр ХДХВ-ын халдвар авсан 40 сая гаруй хүн байдаг ажээ.
Энэ өвчний шалтгааны тухайд: ДОХ-ын халдвар авах хэд хэдэн зам байдаг, үүнд:
-Хамгаалалтгүй (бэлгэвч хэрэглэхгүй) бэлгийн харьцаанд орох (70-80 хувь)
-Зүү тариур болон тарианы бусад багаж хэрэгсэлийг дахин хэрэглэх (5- 10 хувь)
-Ариутгаагүй багаж хэрэгсэл ашиглан шивээс болон цоолбор хийлгэх
-Сахлын хутга болон шүдний сойзоо сольж хэрэглэх (цусны үлдэгдэлтэй)
-Халдвартай цус шилжvvлэн юүлэх (5-10 хувь)
ХДХВ-ийн халдвартай эхээс вирус хүүхдэд халдах
Жирэмсэн байх үед, төрөлтийн явцад ба хөхөөр хооллох үед (5-10 хувь) ХДХВ нь цус, үрийн шингэн, үтрээний хэсэг болон эхийн сүүгээр дамжин халддаг. Үүнд бие организмын өөр төрлийн шингэнээр халдвар дамжих аюул байхгүй (шүлс, хөлс, нулимс, шээс г.м) Яагаад гэвэл халдварлахын тулд вирус нь бага бөөгнөрөлтэй байх шаардлагатай байдаг. Халдварлахад шаардлагатай хэмжээний вирус нь тарианы үзүүрт багтах хэмжээний цусны дусалд агуулагддаг. Тийм хэмжээний вирус агуулагдах шүлсний хэмжээ 4 литр байх хэрэгтэй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )