Чех улсад манай улсын хоёр иргэн баривчлагджээ. Учир нь тус улсад ажиллаж, амьдрах хүсэлтэй гадаад иргэдээс чех хэлний шалгалт авдаг юм байна. Энэхүү шалгалтыг хуурамчаар өгөх гэж байсан хоёр Монгол эмэгтэй баривчлагдсан байна. энэ талаар "Информ Прага" сонинд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд мэдээлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр болсон хэлний шалгалтанд орох байсан 43 настай монгол эмэгтэй чех хэлний мэдлэг муу байсан тул найзыгаа өөрийн өмнөөс шалгалтад оруулахыг хүсчээ. Ингээд найздаа "Европынхон монголчуудыг зүс царайгаар нь ялгадаггүй юм, нас ч ойролцоо болохоор мэдэгдэхгүй" гэж ухуулсаар паспортоо солин шалгалтад оруулжээ. Гэвч Прага хотын Цагдаагийн газар паспортын зураг эзэнтэйгээ таарч байгаа эсэхийг шалгадаг шинэ аппарат суурилуулсан байсан тул эмэгтэйчүүд цагдаагийн газарт ийн баригдсан байна.
Тэдэнд залилан хийсэн хэргээр хоёр жил хорих ял тулгаад байгаа бөгөөд, бусдын паспортыг ашигласан гэж 3000 кроноор торгохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )