“Шуурга” жүжиг УДЭТ-ын тайзнаа анх удаа тоглогдоно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид алдарт У.Шекспирийн  “Шуурга” жүжгийг ази тивдээ анх удаа найруулан тавьж, нийслэл хотынхоо үзэгчдэд бэлэг барихаар зэхжээ. Өнгөрсөн долдугаар  сард Хөвсгөл далайн арал дээр тоглогдож, олон жуулчдын нүдийг баясган сэтгэлийг сэргээсэн уг жүжиг  УДЭТ-ын тайзнаа арванхоёрдугаар сарын 2-ны үдэш  ганцхан удаа тоглогдохоор болжээ. Мөн Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрынхны ээлжит уран бүтээлийн богц болох уугуул нутгийнхаа олон ястнуудын үүх түүх, соёл уламжлалын гайхамшигийг нээн үзүүлсэн “Этүгэн тэнгэрийн дуудлага” бүрэн хэмжээний концерт  СТӨ-нд энэ сарын 30, ирэх  сарын 1-ний өдрүүдэд тоглогдоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top