Агаарт байгаа хорт хий жирэмсэн эхчүүд болон урагт нөлөөлж байна. Учир нь утаанд хүний биед хортой нүүрс хүчлийн хийнээс эхлээд азот, аммиак тоосонцор зэрэг нүдэнд үл үзэгдэх 200 гаруй хорт бодис агуулагддаг гэнэ. Хорт бодис амьсгалын замаар дамжин ургийг хамгаалж буй ихэсийг гэмтээснээс ураг хорддог байна. Үүний улмаас сүүлийн үед ургийн гажиг, бүтэлттэй төрөлт, тархи нь устсан, эрхтэн дутуу хүүхдүүд төрөх нь ихэсчээ. Улаанбаатарт амьдардаг жирэмсэн эмэгтэйчүүдийн ураг ямар нэгэн байдлаар утааны уршгаар өвчлөлд өртөж байна. Эрүүл саруул хүүхэд төрсөн ч биеийн эсэргүүцэл сул, дархлаа муутай байгааг эмч нар хүлээн зөвшөөрчээ.

Сэтгэгдэл ( 4 )
oilgomjtoi sh dee. yaaj ch bodson eruul huuhed toroh magadlal tyyyn baga..Zasgiin gazar bayachyydiin huuhduud USA gadaadad jiremsleheeree yawaad ochood tordog bolhoor meddeggui bhgui yu.. gehdee l ur huuhdiinh ni huuhed torj l taaraa teriigee meddegui bhoo
turiin tomchuul chini uur orond ochij turchihuud irdeg yum bilee odoo ch gadaadad ochij turchihuud tendee uwuljij bga darga nariin avgai nar bnaa bn.
зөвхөн ураг төдийгүй монголын нийслэлд амьдарч байгаа иргэд бүгд уушиг муутай болж байна. Хятадын нэгэн эмч 5 жилийн дараа монголд уушигны эмч баяжина гэж хэлсэн үг үнэн бололтой. гэхдээ дархан цаазат газрыг хууль бусаар авч тансаг хаусанд амьдарч байгаа эрхэмүүд энэ эрсдэлээс айх хэрэггүй байх. төрийн томчуул л эрүүл саруул, эрсдэлгүй эрүүл мэндээрээ хохирохгүй байна гэхэд хилсдэхгүй. гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, иргэдээс сонгогдсон тэд юу хийдэг байна. Ялангуяа засгийн газрын тэргүүн энэ тал дээр онцгой анхаарахгүй бол монголчууд бүгд өвчний үүр боллоо шүү
Худлаа шуугаад бай утаа харагдаж їнэртэж байгаа ч огт хоргїй болсон гэж Бат-Їїл баатрын баруун гарын долдой хэосэн юм.