Өдрийн сурвалжлага: ”Хурд”-ын тоглолт Эх орноо хайрлах омогшлоор өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02

“Хурд” хамтлагийн 20 жилийн ойн баярын тоглолтыг үзэхээр Улаанбаатар паласыг зорьлоо. Палас руу ордог зам битүү түгжрэлтэй  ойр хавьд нь машин тавих ямар ч боломжгүй их  машин ирсэн байсан юм.  Палас руу  орох гээд алхаж байтал    билет авна,  зарна гэсэн хүмүүс нилээдгүй байлаа.  40 эргэм насны нэг эмэгтэй билет зарна гээд зогсож байхтай таарлаа. Очиж асуутал хоёрхон ширхэг билет  л байна. Голын суудал нэг нь 60 мянган төгрөгийн үнэтэй гэсэн юм. Харин цаад талд нь зогсож байсан эрэгтэй та хоёрт хэдэн билет хэрэгтэй юм надад ганцхан байна.  40 мянгаар ав гэлээ үгүй ээ. 30- д байвал авья гэтэл за за 30-д  авбал ав угаасаа ганцхан байна.  Хамт үзэх гэж байсан хүн маань ирж, амжихгүй болчихоод гэж учирлав...

 

Биднийг  ороход  үзэгчдийн суудал дүүрсэн байлаа. 10-аад  минутын дараа  тоглолт  танхим дүүрэн шүтэн бишрэгчдийн халуун алга ташилтан доор эхэллээ. Хурдын тоглолтыг хорин жилийн турш нээж үг хэлж, байгаа хамтлагын гитарчин Д.Отгонбаяр сурсан ёсоор  нээлтийн үг хэлсэн юм.  Харин энэ удаагийн тоглолт 20 жилийн ойн тоглолт болохоор хамтлагийн дуучин Цогоо  анх удаагаа үзэгчиддээ  хандаж,  чин сэтгэлийн үг хэлнэ гэж Д.Отгонбаяр зарлалаа. Тэрээр  барагтай бол үг хэлээд байдаггүй болохоор  үзэгчид түүний ховор үгийг сонсохоор  анхааралтай байлаа. Цогоо хэлэхдээ:  20 жилийн  турш бидэнтэй хамт байсан үнэн ч үзэгчид, сонсогч та бүхэндээ маш их баярллаа.  Та бүхэндээ хамгийн сайхан сайхныг хүсье... гэсэн товчхон үгээр чин сэтгэлээ илэрхийлсэн юм... Түний товчхон цөөхөн үгтэйг гайхан үзэгчид инээцгээж, бас баярласан сэтгэлээ алга ташилтаар илэрхийлж байлаа.

 

 ”Хурд”- ын дуунууд үзэгчдийг суудлаас нь хэд хэдэн удаа босгоод авсан шүү. Бараг нэг дуу яваад л дараагийн дуун дээр босоод  л... дуулсан дуу бүрийг нь алгасалгүй хамтдаа дуулж, байгаа  үзэгчдэд сууна гэдэг  "хайран" байлаа.   Чимээгүй ирэх дурлал дуугаа  дуулахдаа энэ дууныхаа түүхийг Д.Отгонбаяр  ярьсан юм. Түүнд  дурласан охин нь хайрын захиатай өврийн тэмдэглэлийн дэвтрээ явуулжээ.  Тэр тэмдэглэлийн дэвтэрийн шүлэгнээс нь “Чимээгүй ирэх дурлал” дуу бүтсэн түүхтэй аж. Мөн сэтгэл нь хөдөлсөн хамтлагынхан бөмбөрийн цохиур, өмсөж байсан футволк зэргийг үзэгчидрүү шидсэн нь тэдэнд том сурьприз болж байлаа.

 

“Хурд”-ыхан 20 жилийн ойн тоглолтоос олсон ашгынхаа тодорхой хэсгийг эмчлүүлж, байгаа хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулахаар шийдвэрлэжээ.  Хүүхдийн эмчилгээнд зориулах мөнгөө олохын тулд  АНУ –д хийлгэж ирсэн Алтан пянзаа дуудлага худалдаанд оруулсан юм. Дуудлага худалдааны эхний үнэ 99 мянган төгрөг байлаа. Үнийн саналаар 150,180,250,  2сая 500 мянга хүрээд байсан бол арын эгнээнэс нэг эрэгтэй 5 сая төгрөгийн санал тавиад арав тоолоход үнийн санал хэлэх хүн байсангүй. Ингээд 5 сая төгрөгөөр зарагдахаар болсон юм.  Уг Пянзыг худалдаж авсан хүн нь хамтлагийн дуучин  Цогоогийн багын найз аж. Тэрээр хэлэхдээ “Бид хоёр амьдарлыг  “оо” цэгээс эхлүүлсэн. Өнөөдөр өөр, өөрийн салбартаа амжилттай явж байна.  Хүн аливаа зүйлийг чин сэтгэлээсээ  хийж, явахад бурхан хардаг юм  шүү дээ. Би барилгын салбарт  чамлахааргүй амжилттай  ажиллаж  байна. Цогоогоороо үнэхээр  бахархаж  байна. Найзынхаа хамтлагийн 20 жилийн ойд зориулаад  пянзны үнэн дээрээ нэмж 10 сая төгрөг хувиасаа  бэлэг болгон өгье гэсэн юм. Ийнхүү Алтан пянз 15 сая төгрөг  дагууллаа...


Хурдын дуунаас өөр дуу сонсдоггүй, хурдаас өөр хамтлаг мэддэгүй нэгэн эрхэм хүнд алтан пянзаа бэлгэлье.  Энэ хүн бол авах ёстой хүн гэж тайзан дээр урьсан юм. Тэр эрхэм MCS группийн ерөнхийлөгч Ж. Од байлаа.  Ж.Од  баярласнаа  илэрхийлж,  дүү нартаа илүү их амжилт хүсээд  хүний юмыг зүгээр авахгүй би ч бас өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулах 5 сая төгрөг өгч байна гэсэн юм.

... Хурдын дуунууд эхэндээ үзэгчдийг байлдан дагуулсан, догдлуулсан бол дунд хэсэгтээ аав ээж, анд найз, оюутан нас, хайр сэтгэлийн учгийг хөндсөн, дурсамж сэргээсэн, ухаарал хайрласан байсан бол төгсгөлдөө  Эх орон нутаг усаа дуулж,  Эх орон ч сэтгэлийн учгийн хөндлөө.  Эх орны омогшилын дуунуудаараа ёстой нэг үзэгчдийнхээ цөсийг хөөргөж,  20 жилийн ойн халуухан тоглолтоо өндөрлөсөн юм. Тоглолтын дараа тэд үзэгчиддээ гарын үсэгээ  зурж өгөх боломжыг олгосон. 20 жил сонссон, дагаж дуулсан Хамтлагынхныхаа  гарын  үсэгийг  авах гэсэн пенүүд нь паласын танхимаас гарч чадахгүй тэвчээртэй оочирлосоор байлаа. 

Н.Ганчимэг    

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sanjoy(103.26.194.113) 2025 оны 03 сарын 13

Heleh vg alga daa iim mundag humuus daruu saihan amidraad bolool bhiin. yaatsan horwoo we

1  |  0
tulga(202.126.89.209) 2025 оны 03 сарын 13

Uneheer goe toglolt bolson,yarih ym baihgui...

1  |  0
NKhadaa(202.55.191.57) 2025 оны 03 сарын 13

Toglolt zugeer l gaihamshig blaa bur zerleg bsn shuuuuuuuuuuuuuuuuuu

1  |  0
Hurd lag shuu!(158.181.240.29) 2025 оны 03 сарын 13

Mundag!

1  |  0
Hurd lag shuu!(158.181.240.29) 2025 оны 03 сарын 13

Hurd uneheer lag shuu! Daanch uzej chadsangui, gadaadad bn!

1  |  0
Top