Барилгын зөвшөөрөл хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02

“Барилгын зөвшөөрөл 2014 онд” хэлэлцүүлэг өнөөдөр 14:00 цагт "Хангарьд" ордны 14 давхарт болно.  Нийслэлээс барилгын зөвшөөрөл олгох ажлыг хөнгөвчилөн нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлээд байгаа билээ. Энэхүү хэлэлцүүлгээр энэ ажлыг дүгнэхээс гадна ирэх жил хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлох юм. Орон сууцны үнэ өндөр байгаа нь газрын авлигыг шингээсэнтэй холбоотой гэж барилгын салбарынхан хэлдэг. Тэгвэл барилгын зөвшөөрлийн талаарх хэлэлцүүлгийн үеэр зөвшөөрөл дагасан хүнд суртал, элдэв маргааныг хөндөж, өөрчлөлт оруулахад анхаарах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top