Нэг ойтой хүүхдийн чихэн дотор багвайхаа цэцэг ургасан байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02

Бээжингийн эмч нар  нэг ойтой охины чихэн дотор багваахай цэцэг ургасан байсныг олж тогтоожээ. Цэцгийн дэлбээ охины чихэн дотор хоёр см ургаж чихнийх нь сувгийг тэр чигт нь тагласан байжээ.Охины  чих дөрвөн сарын турш хүчтэй өвдсөн аж. Эмч нарын эмчилгээ жаахан л оройтсон бол охины эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, чихны хэнгэрэгийг нь гэмтээх байсан гэнэ. Энэ хачирхалтай тохиолдлыг олон улсын эмч нар судалж байгаа бөгөөд охин ямар нэг байдлаар чих рүүгээ багваахай цэцгийн үр оруулсан бололтой гэж таамаглаж байна.  Чихэн доторх дулаан, чийглэг байдал нь цэцэг үр соёолон ургах таатай нөхцлийг бүрдүүлсэн бололтой гэж эмч нар хэлж байна.


 

Г.Дорж


Г.Дорж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top