Их хэмжээний тарваганы арьс гаргах гэж байгаад баригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02

Өнгөрсөн сарын 29-нд  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Гаалийн бүсээр хууль бусаар 1000 ширхэг тарваганы арьс нэвтрүүлэх гэж байгаад баригдсан байна. Энэ асуудлыг Замын-Үүдийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж байгаа аж. Уг хэргийг үйлдсэн Н гэгч нь “Карз” маркийн авто машинд тарваганы арьс ачиж явсан аж. Нэн ховор амьтныг агнасан, хууль бусаар хил гаргах гэж байгаад баригдсан тохиолдолд эрүүгийн хуулиар 3-5 жил оноодог аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top