Хувцасны үйлдвэрт гал гарч долоон хүн амь үрэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 02

Италийн Патро хотод орших Хятад эзэнтэй хувцасны үйлдвэрт өчигдөр шөнө их хэмжээний гал гарснаас долоон хүн амь үрэгдэж, хоёр хүн хүнд түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгджээ. Галын улмаас үйлдвэрийн барилгын дээвэр нурсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Хувцасны үйлдвэрт гал гарах үед дотор нь 11 хүн унтаж байсан аж. Одоогоор цагдаа нар галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Италийн албаныхны зүгээс хямд үнэтэй хувцас үйлдвэрлэдэг Хятад эзэнтэй хувцасны үйлдвэрийг хууль бус үйл ажиллагаа явуулж байсан хэмээн хардаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top