Өнөөдрөөс сайхан маргааш иргэний боловсролоос эхэлнэ-2

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 03

ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ-2

Хүний эрхийн боловсролд зориулагдсан эл нийтлэлийн I дүгээр цувралд дурьдагдсан “Улс орнуудын Үндсэн хуулинд хүний эрхийг баталгаажуулсан байдаг боловч хууль тогтоомжоор ч юм уу, албадлагаар, магадгүй нийгмийн албан бус арга хэрэгслээр, түүнийг хязгаарлах буюу үгүйсгэх явдал зарим үед гарч байна. Үүгээр ч зогсохгүй улс орнууд өөрсдөө ч хуульчилсан эрхийнх нь байдлыг үл харгалзан хүний эрхийг зөрчих явдал олонтоо гардаггэх өгүүлбэр амьдрал дээр биелэлээ олсон аж. Өөрөөр хэлбэл манай нийгэмд буй чимээгүй тахал болж хүний эрхийг хамгаалах асуудлыг хуульчилсан хэдий ч үгүйсгэгддэг, зөрчигддөг үзэгдэл байсаар байгаа нь ихэвчлэн хувийн хэвшилд ажиглагдаж байна. Мэдээж хуулинд захирагдаж, хуулийн дор амьдарч байгаа мянга мянга жишээ байгаа ч сөрөг үзэгдэл ажиглагддаг. 1 үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр энэ нь хүний эрхийн зөрчил болон харагддаг.   


Баримт 1

Монгол Улсын Үндсэн хуулийн II бүлгийн Арван дөрөвдүгээр зүйл.

1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.

Хуулийг гажуудуулсан жишээ:

А. "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын Эдийн засгийн дарга С.Сүрэнжав "Өнөөдөр хууль зүйн салбар иргэнд үйлчлэх бус бизнесийн байгууллага шиг болсон" гэсэн юм. http://webcache.googleusercontent.com/search?q=cache:fVpJ9iXIBScJ:www.unen.mn/content/17161.shtml+&cd=19&hl=mn&ct=clnk&gl=mn

Б. Монголын шүүх засаглал эцэг хууль хэмээн нэрийдсэн Үндсэн хуулийн хэм хэмжээг  илтэд зөрчиж, улмаар өнөө, маргааш хоёрын дундуур эсрэг, тэсрэг шийдвэр гарган тоглож байна.

http://webcache.googleusercontent.com/search?q=cache:7UG6hkofPRQJ:www.news.mn/content/74528.shtml+&cd=5&hl=mn&ct=clnk&gl=mn


Баримт 2

Монгол Улсын Үндсэн хуулийн II бүлгийн Арван зургадугаар зүйл.

1/ амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно.

Хуулийг гажуудуулсан жишээ:  Дээр заасан эрх зөрчигдөж байгаагийн ихэнх нь өс хонзон, шунахайн сэдлээр хүний аминд хүрч амьд явах эрхийг нь зөрчиж байгаа үзэгдэл болно.

2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.

Хуулийг гажуудуулсан жишээ:  Хүний эрх, эрх чөлөөг боомилсон үзэгдэл нь нийслэл хотын хэмжээний тулгамдсан асуудал болоод байна. Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй боловч өнөөдөр нийслэл хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, гэр хорооллын гудамжууд хогийн цэг болсон хэдий ч иргэд үүргээ ухамсарлан хогоо тусгайлан заасан цэгт хаядаггүй, мөн тусгай цэгийн хог хаягдлыг ачиж, цэвэрлэхийг холбогдох албаныханаас шаарддаггүйтэй холбоотойгоор бас нэгэн эрх байнга зөрчигддөг.

4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;

Хуулийг гажуудуулсан жишээ: Хүний эрхийн энэ заалт хамгийн ихээр зөрчигдөж байгаа нь хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүст ихээхэн тохиолддог ч “засал” авсан нь бага. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох нь тухайн хүний эрх хэдий ч өнөөдөр  ажил сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, цалин хөлс авах, амрах эрх ноцтойгоор зөрчигддөг. Энэ нь иргэний боловсролтой холбоотой ба зарим тохиолдолд хууран мэхлэгдсэний улмаас зөрчигддөг. Тухайлбал, сүүлийн үед ажлын зарын ард нуугдсан хөдөлмөрийн мөлжлөг ихээхэн байгаа ба тухайн хүнийг ажилд авсан байгууллага туршилт нэрээр нэг сар, зарим тохиолдолд 2-3 сараар цалин хөлсгүйгээр ажиллуулж эцэстээ ажилдаа тэнцэхгүй байна. Туршилтын хугацаанд хангалттэй үр дүн үзүүлсэнгүй гэх шалтагаар ажлаас нь халж дараагийн “золиосоо” ажилд авдаг нийтлэг үзэгдэл байна. Мөн амрах эрхийн тухайд асуудал бий. Зарим байгууллага нь ажилчдаа амрахыг нь “хориглон” өдөр шөнөгүй тэрэгний “морь” шиг зүтгүүлдэг. Үүнийгээ илүү цагаар ажиллаж байгаа хэмээн халхавчилж хүний эрхийг зөрчдөг жишээ олон бий.


6/ эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно.

Хуулийг гажуудуулсан жишээ: Энэ заалтын тухайд нийтлэг байдаг алдаа шүүмжлэл нь эрүүл мэндийн салбарынхан “Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол”-ыг үгүйсгэх явдал. Ялангуяа улсын эмнэлгүүд танил тал хардаг гэх төдийгүй авлига өгсөн хүмүүст илүү сайн үйлчилдэг гэх шүүмжлэл тасардаггүй. Энэ талаар бодит баримт дурьдсан нийтлэлүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байв.

Ж.Нарангарав

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top