Ус сувгийн удирдах газар 115.7 тэрбум төгрөгийн өртэй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 03

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хурал өчигдөр болж, Ус сувгийн удирдах газрын алдагдал, зээл, усны үнийн талаар хэлэлцлээ.

Тус газар нь нийслэлийн иргэдийн усан хангамж, ариутгал, татуургыг хариуцан ажилладаг. Энэ оны орлого нь 25.9 тэрбум байхад зарлага нь 36.7 тэрбум төгрөгт хүрч, 10.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэнэ.

Алдагдалтай ажиллах болсон шалтгааны нэг нь гэр хорооллын иргэдэд нэг литр усыг нэг, алслагдсан хороодод хоёр төгрөг өөр борлуулдаг ч усыг хэрэглэгчдэд хүргэхийн тулд найман төгрөг зарцуулдагтай холбоотой. Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн гэр хорооллын усны мөнгийг хэвээр нь, орон сууцны нэг литр ус 25 мөнгө байгааг 55 мөнгө, ноос, ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр нэг шоо метр усыг 555 төгрөгөөр авдгийг 810, спирт, архи, шар айраг, ундаа, усны үйлдвэр, машин угаалгын газрынхыг 1000 төгрөг болгох саналаа нийслэлийн удирдлагуудад танилцууллаа.

Түүнчлэн бохир ус татах үнийг ч нэмэх саналтай байгаа аж. Тэд өмнө нь үнээ нэмэх санал гаргасан ч улс төрийн зорилгоор шийдвэрлэдэггүй байсныг хэлсэн. Өнгөрсөн долдугаар сард Хот сууринын усан хангамж, ариутгал, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс усны суурь хураамж авах шийдвэр гаргасан ч ШӨХТГ хориг тавьсан гэнэ. Түүнчлэн УСУГ өдгөө 115.7 тэрбум төгрөгийн өртэй болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top